Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Германд “цахиур хагалж” яваа 5 МОНГОЛ ЭМЭГТЭЙ

Олон улсад Монголоо таниулан яваа чадварлаг бүсгүйчүүдийг онцолж байна.


Жил ирэх бүр олон улсад эх орныхоо нэрийг гаргах чадварлаг залуус, уран бүтээлчид нэмэгдсээр байгаа нь хэчнээн сайхан. Тэр дундаа дараах гайхалтай бүсгүйчүүд Герман улсад ажиллахын зэрэгцээ ур чадвар, ухаан мэдлэг, "хатан" ухаанаараа дэлхийн тавцанд үнэлэгдээд байна. 

1.Б.Үйзэнмаа /кино найруулагч, жүжигчин/

Image result for үйзэнмаа

Герман улсад ажиллаж, амьдардаг найруулагч Б.Үйзэнмаа “Над руу битгий ингэж хар” киногоо ХБНГУ-д нээсэн. Тус уран бүтээл нь Германы Мюнхен хотод болсон Баварын кино наадмаас “Шилдэг залуу найруулагч”-ийн шагнал, Испанийн Таррагона хотноо болсон кино наадмаас “Шилдэг санаа” шагналыг тус тус хүртэж, удаа дараагийн олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон билээ. 

2.П.Урнаа /нүүр будалтын артист/

Image may contain: 1 person

П.Урнаа Герман улсын Берлин хотноо байрлах “Zalando Content Creation” компанид ажилладаг мэргэжлийн нүүр будалтын артист, дүр хувиргагч. Тэр “Germany’s Next Top Model” шоуны загвар өмсөгчдийг хариуцан ажилласан бөгөөд нэр хүндтэй олон брэндүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай бүсгүй юм. Түүний хувийн хуудсыг энд дарж дагаарай. 

3.Ж.Энхтуяа /хөгжимчин/

Герман улсын Франкфурт хотод ажиллаж, амьдардаг хөгжимчин бүсгүй тус улсын төдийгүй олон улсын нэр хүндтэй театруудад тоглож байсан чадварлаг нэгэн. Тэр тун удахгүй Франфурт хотын дуурийн театрт тоглохоор бэлтгэлдээ ороод буй. 

4. Б.Үзмээ /инженер/

Б.Үзмээ дэлхийд тэргүүлэгч “IAV” автомашин технологийн компанид  загвар зохион бүтээгч, инженерийн хариуцлагатай ажлыг эрхлээд 10 гаруй жил болжээ. Тэр саяхан багийн хамт автомашины хурдны хайрцаг удирдах систем зохион бүтээсэн нь “Mercedes Benz” тэргүүтэй компаниудад хэрэглэгдэж байна. 

5. Д.Бямбасүрэн /кино найруулагч/

Image may contain: 5 people, people smiling

Монголын Кино Урлагийн Дээд сургуулийг төгссөн Д.Бямбасүрэн Германы “BASIS Berlin Postproduktion” компанид ажилладаг кино найруулагч, зохиолч, продюсер нэгэн юм. Энэ сарын эхээр тэр Шопфхайм хотод Монгол улсыг таниулан сурталчлах өргөн хэмжээний лекц зохион байгуулсан. Өмнө нь Мюнхен, Берлин зэрэг хотуудад өөрийн мультимедиа илтгэлээ амжилттай танилцуулсан. Түүний хувийн хуудсыг энд дарж дагаарай. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.