Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийд зарж байгаа биткоиныг Монголд авч болох уу?


Монголд цахим мөнгө буюу биткоин худалдан авч болох тухай зар олон нийтийн сүлжээнд нэлээд харагдах болов. "Мобиком" болон "Unitel"-ийн хоёр ч дугаар байршуулсан зарын дагуу, биткоин худалдаж авахаар утас цохилоо.  

"Зах зээлийн ханшаар АНУ-аас биткоин авч болно. Гэхдээ бид тодорхой хэмжээний шимтгэл авна" гэж утасны цаанаас хэлэв. Түүнчлэн зар дээр байгаа  www.coingo.us цахим хуудас нь засвартай байгаа тухай хэлж, Монголоос биткоин авах боломжтойг тайлбарласан юм. Ямартай ч Монгол Улс биткоиныг албан ёсны мөнгөн тэмдэгт гэж хүлээн зөвшөөрөөгүй ч, биткоины арилжаанд оролцож болох бололтой. Хувьцаанд хөрөнгө оруулдагтай ижлээр биткоин худалдаж авсан хүмүүс ч байгаа тухай фейсбүүкийн "Хувьцаа ямар ашигтай вэ" группт бичсэн байна. 

Тэгвэл дэлхийн зах зээл дээр биткоин гэх эл цахим мөнгөний ханш галзуурч байгаа тухай бөмбөрцгийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Тухайлбал, BBC-д бичсэнээр биткоины ханш өнгөрсөн гурван жилийн хамгийн дээд түвшиндээ хүрч, 1000 ам.доллараас ч давж байна. Ингэснээр 2016 оны хамгийн шилдэг мөнгөн тэмдэгт болж байгаа гэнэ. Өнгөрсөн мягмар гарагт нэг биткоиныг 1029 ам.доллараар арилжсан байна. 

(Биткоин буюу цахим мөнгөний тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу) 

Шинжээчид биткоины ханш чангарч байгаад БНХАУ голчлон нөлөөлж байгаа тухай дурдсан. Учир нь тус улсад биткоиныг хамгийн их арилжиж байгаа гэнэ. Харьцуулахад, өнгөрсөн онд ам.долларын эсрэг юань 7 хувиар суларсан бол, биткоин 125 хувиар чангарчээ. Ингэснээр хятадууд үндэсний мөнгөн тэмдэгт юаниа ам.доллараар солихоос илүүтэй, биткоинд хөрөнгө оруулах нь эрс нэмэгдсэн гэсэн үг. 

Тэгвэл цаасан мөнгөн тэмдэгтүүдээс өнгөрсөн онд ОХУ-ын рубль л ам.долларын эсрэг хамгийн их чангарсан тухай “Bloomberg” танилцуулсан юм.  

 

 

“Bloomberg”-ийн мэдээллээс үзэхэд, монгол төгрөг бөмбөрцгийн хамгийн муу валютаар шалгарсан байна. Өнгөрсөн онд ам.долларын эсрэг төгрөг бараг 20 хувиар суларчээ. Гэхдээ энэ нь тийм ч шинэ мэдээлэл биш. Өнгөрсөн оны наймдугаар сарын хамгийн муу валютаар манай төгрөгийг “Bloomberg” нэрлэж байсан удаатай. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Муу мэдээ: Төгрөгийн ханш 1993 оноос хойших хамгийн доод түвшинд хүрлээ 
  

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
39
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.