Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ВИДЕО: Монгол – Малайз 2:2

Манай шигшээ баг анх удаа албан ёсны нөхөрсөг тоглолтоос оноо авлаа


“Монголын шигшээ баг ОУХБХ-ны шигшээ багийн өдрийн хүрээнд өчигдөр Малайзын талбайд зочлон тоглон, 2:2-оор тэнцлээ. Манай шигшээ баг анх удаа албан ёсны нөхөрсөг тоглолтоос оноо авлаа” гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан манай баг Малайзтай 2:2-оор тэнцсэн нь ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр авсан анхны оноо болон түүхэнд үлдэхээр болов. Манай шигшээ багаас П.Энхбилэг 42 дахь минутад О.Оюунбаатарын дамжуулалтаар тооны харьцааг тэнцүүлэн, эхний хагас өндөрлөсөн юм.

Шийдвэрлэх үед талбайн эзэд дахин тэргүүллийг авсан ч “Талын хөх чононууд”-аас 8 дугаартай С.Ганхуяг чөлөөт цохилтоос гоёмсог гоол оруулан, тоог 2:2 болгосон нь тоглолтын эцсийн үр дүн байлаа.

Манай шигшээ багтай энэ сарын 27-нд Улаанбаатар хотод тоглох Мауритус энэ өдөр  Макаог талбайд нь 0:1-ээр хожжээ. Дөрөв хоногийн дараа Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд болох Монгол - Мауритусын шигшээ багуудын сонирхолтой тоглолт болно.

Малайз 2:2 Монгол
Гоолууд: Д.Төрбат /OG 31'/ П.Энхбилэг 42', Ахяар Рашид 64', С.Ганхуяг 70'

Malaysia: Haziq Nadzli (GK), Matthew Davies, Fadhli Shas, Adam Nor Azlin, Safiq Rahim (C), Ahmad Hazwan Bakri (Syafiq Ahmad 80′), Safawi Rasid, Afiq Fazail, Natxo Insa, Fazly Mazlan, Mahali Jasuli (Akhyar Rashid 45′)
Mongolia: Munkh-Erdene Enkhtaivan (GK), Munkh-Orgil Orkhon, Turbat Daginaa (C), Sundorj Janchiv, Gabkhuyag Ser-Od-Yanjiv, Tugsbileg Batbold, Oyunbaatar Otgonbayar, Enkhbileg Purevdorj, Davaajav Battur, Munkh-Erdene Tsagaantsooj, Tsedenbal Norjmoo

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
29
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.