Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

IQ өндөртэй хүнд л байдаг 12 ЭТГЭЭД шинж тэмдэг

Ухаалаг хүчирхэг хүн бүрт дараах 12 шинжээс 7-оос доошгүй нь байдгийг судлаачид тогтоожээ.


Ухаалаг, оюун санааны хувьд хүчирхэг хүн бүрт дараах 12 шинжээс 7-оос доошгүй нь байдгийг судлаачид тогтоожээ. Эдгээр нь оюун ухааны чадамж буюу IQ, сэтгэл зүйн чадамж буюу EQ үзүүлэлтүүдийг тодорхойлоход онцгой нөлөөлдөг байна. 

12.  Та олон хүнтэй газраас илүү ганцаараа байхыг илүүд үздэг.

Ухаалаг хүмүүс цагийг “аятайхан” өнгөрүүлэхийн тулд олон хүнтэй хамт байх шаардлагагүй. Сингапурын Их сургуулийн доктор Норман Ли, Каназава Сатоши нар “Хэрхэн ухаалаг, орчин цагийн аз жаргалтай амьдралыг бүтээх вэ?” гэсэн судалгааны үр дүнд ухаалаг хүмүүс бусдын нөлөөллөөс үл хамааран тав тухтай, амар тайван байж чаддагийг тогтоосон байна. 

Мөн ухаалаг хүмүүс өөртэйгөө ярилцдаг бөгөөд бусадтай ярилцахаасаа ч чанга дуугаар ярьдаг аж. 

11. Багадаа уншиж сурсан.

Бага насандаа уншиж сурсан хүн бүхэн гоц ухаантан биш ч аль болох эрт уншиж, бичиж сурсан хүүхдийн оюун ухаан нэмэлт мэдээллийг хүлээн авах бэлтгэлтэй болдог байна. Эрт уншиж сурна гэдэг нь илүү их ном унших боломжтой гэсэн үг юм.

10. Эгч эсвэл ах.

Эдингбург хотын их сургуулийн судлаачид 2000 гаруй залууст судалгаа явуулахад доороо дүүтэй ах, эгч нар дүү нараасаа илүү ухаалаг буюу IQ өндөртэй байжээ. Дмитрий Медведев л гэхэд 17 дүүтэй. 

9. Өндөр.

Принстон Их сургуулийн Анне Кейс гэх судлаач дэлхийн хамгийн ухаалаг 100 хүнд судалгаа явуулахад тэд жирийн хүмүүсээс илүү өндөр биетэй гэдгийг анзаарчээ. 

8. Хөгжмийн мэдрэмжтэй. 

Хөгжим тоглодог, багадаа хөгжмийн зэмсгээр хичээллэж байсан хүмүүс энгийн хүмүүсээс илүү IQ-ийн чадвартай байдгийг 2013 онд АНУ-ын судлаач Гленн тэмдэглэсэн байна.  Мөн ухаалаг хүмүүс сайхан хөгжим сонсож, дуулах дуртайг ч онцолсон юм. 

7. Жин нэмдэггүй. 

Хэвийн жинтэй эсэхээс үл хамааран IQ өндөртэй хүмүүсийн бие махбод төдийлөн өөрчлөгддөггүй аж. Мөн тэдний EQ нь өндөр байдаг тул өөрийн гадаад үзэмжээ голох, жин нэмсэн ч түүндээ гутрах нь бага байна. 

6. Дасгал хийх дургүй. 

АНУ-ын нэгэн судалгаагаар EQ өндөртэй хүмүүс өөрийнхөө одоо байгаа гадаад үзэмждээ сэтгэл хангалуун байдаг тул дасгал сургуулилтаар хичээллэх дургүй байдаг гэж тогтоожээ

5. “Өөр” нүдтэй.

Хар, энгийн бор өнгөнөөс өөр өнгийн нүдтэй хүмүүс илүү ухаалаг байх магадлалтай.

4. Дуу чимээнд мэдрэг.

Чанга амьсгалах, хурхирах, бохь зажлах зэрэг бусдын гаргадаг чимээ танд төвөгтэй санагддаг бол ухаалаг буюу сонсголын мэдрэмж сайтайн дохио юм.

3. Ядам хуруу нь дунд хуруунаасаа өндөр.

Норвегийн судлаач Карл Пинск ухаалаг хүмүүсийн бөгжний хуруу буюу ядам хуруу дунд хуруунаасаа өндөр байдгийг судалж байжээ. 

2. Огцом уурлаж, гэнэтхэн гутарч ганцаарддаг. 

Судлаачдын үзэж буйгаар ухаалаг хүмүүс аливааг төсөөлөн бодож, ургуулах чадвар ихтэй байдгаас сэтгэл гутралд автах өндөр магадлалтай байдаг аж. Сэтгэл санааны байдал огцом буюу цочир өөрчлөгдөх, гэнэтхэн уурлаж уцаарлах, ганцаардан гуниглах зэрэг шинж илэрнэ. 

1. Хараал их хэлдэг. 

Хэдий ёс зүйгүй сонсогдож мэдэх ч хараалын үг ашигладаг хүмүүс өндөр IQ-тэй байх магадлалтай юм. Сэтгэл санааны байдлаа шууд илэрхийлж, ямар нөхцөлд уур уцаараа зөв илэрхийлэхээ мэддэг хүмүүс ухаалаг байдгийг энэ судалгаагаар тогтоожээ. 

 

Эх сурвалж: Brightside.me 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.