Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ИБРА “Манчестер Юнайтед”-ийг орхилоо

Алдарт Ибрагийн замналыг эргэн санацгаая.


Шведийн хөлбөмбөгч Златан Ибрагимович Английн “Манчестер Юнайтед” багууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээгээ цуцаллаа. Ибра Англид хоёр улирал тоглохдоо Английн лигийн цом, Английн Супер цом, Европын лиг гэсэн гурван тэмцээнд түрүүлсэн. Премьер лигийн 33 тоглолтод оролцож, 17 гоол оруулж, 5 оновчтой дамжуулалт өгсөн байна. Энэ жил 36 настай Ибраг Америкийн “Лос-Анжелес Гэлакси” багт орох яриа гараад байгаа билээ. Дахиж бид түүнийг Европын ногоон талбайд харахгүй нь. Алдарт Ибрагийн замналыг эргэн санацгаая.


Домогт тоглогчийн анхны баг нь Шведийн “Мальме”.


Златан “Аякс” багтайгаа Голландын аварга болсноо тэмдэглэж байна. 2018 оны гуравдугаар сар гэхэд тэр 5 оронд 32 цом авсан байх болно.


Ибра 2004 оны наймдугаар сард “Ювентус”-ийн эгнээнд шилжсэн ч 2005 оны тавдугаар сард хэдийнэ Турин хотын од болсон байлаа. Эхний улиралдаа тэр 16 гоол оруулсан.


“Интер”-ийн бүрэлдэхүүнд тэр Италийн АШТ-д гурван жил тааралдсан болгоноо бут ниргэсэн. Нийт 117 тоглолтод 66 гоол оруулсан.


“Барселона”-д 4 цом авсан. Испанийн лигийн эхний таван тоглолтдоо дараалан гоол оруулсан анхны тоглогч.


Гвардьолатай муудалцаад Италид эргэн ирэхдээ тэр “Милан”-ыг сонгосон. 85 тоглолт, 56 гоол, 24 дамжуулалт.


Ибра Италийн “Милан”-аас Францын “ПСЖ”-д 31 настайдаа 21 сая еврогоор очиж байлаа. Нэг жил оруулсан гоолын тоогоор (38) рекорд амжилт тогтоосон. 9 тоглолт дараалан гоол оруулсан, 9 минутад 3 бөмбөг орууулсан гээд Францын лигт түүх бүтээсэн билээ.


“Ман Юнайтед” багт Златан чөлөөт агентийн хувиар ирсэн. Хэрэгтэй үед чухал гоол хийн багаа аварч байсан ч Европын лигийн тоглолтод хүнд гэмтэл авснаар үндсэн багт дахин орж чадаагүй.


Хэрэв тэр үнэхээр “Лос-Анжелес Гэлакси”-д элсвэл “Стабхаб Сентер” хэмээх энэ цэнгэлдэхэд тоглох болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.