Хайх зүйлээ бичнэ үү

мин

Өнөөдөр 42 нас хүрсэн Риз Уизерспуны тухай 15 баримт

Риз алдарт “Найзууд” цувралын хоёр ангид тоглосон.


Өнөөдөр Оскарын шагналт жүжигчин Риз Уизерспун төрсөн өдрөө тэмдэглэж байна. Бид түүний тухай сонирхолтой 15 баримтыг танилцуулж байна. Та гайхах нь гарцаагүй.

1. Риз бол нууц нэр. Түүний жинхэнэ нэр Лаура.

2. Риз Уизерспун нохойнд дуртай. Хоёр бульдог нохойтой. Ноходдоо Фрэнк Синатра, Коко Шанель гэсэн нэр өгчээ.

3. Уизерспун ганц дүрээрээ Оскар, Алтан бөмбөрцөг, SAG Awards, BAFTA шагналуудыг авсан 9 эмэгтэй жүжигчний нэг.  (Жун Картер “Walk the Line”).

4. Шарсан тахианд дуртай. Дуртай пицца нь пепперони.

5. Риз маш олон жил хуучны орны даавуу, хатгамал цуглуулж байгаа.

6. Анхны ажлаа тэр 7 настайдаа хийсэн. Цэцгийн дэлгүүрийн сурталчилгаанд тоглосон.

7. Риз алдарт “Найзууд” цувралын хоёр ангид тоглосон.

8. Түүний хүсэлтээр “Legally Blonde 2: Red, White & Blonde” киноны зураг авалтад хэрэглэсэн бүх гутлыг хиймэл материалаар хийсэн юм. Учир нь тэр амьтан хамгаалах нийгэмлэгийн гишүүн.

9. 2000 онд Риз Type A Film гэдэг продюсерийн компани байгуулсан. 2008 онд анхны киногоо гаргаж, 2012 онд “Pacific Standard” хэмээх бас нэгэн компани байгуулжээ.

10. Ризийн дуртай жүжигчин Мерил Стрип. Стрипийн эшлэлийг сүлжээнд тавих дуртай.

11. 2017 онд Риз Fortune сэтгүүлээс гаргасан Хамгийн нөлөөтэй бизнес эрхлэгч эмэгтэйн жагсаалтад орсон.

12. “Хэрэв биелдэг бол XX зууны 40-өөд оны үед амьдрахыг хүсдэг” гэж ярьж байв.

13. Дуртай ном Грэм Гриний “Нэгэн романы төгсгөл”.

14. Киноны анхны дүрээ “Man on the Moon” кинонд 14 настайдаа авч, “Шилдэг залуу жүжигчин” шагнал хүртсэн.

15. 2015 оны тавдугаар сард Уизерспун хувцас загвар, гэрийн гоёл чимэглэлийн Draper James брэнд гаргасан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.