Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

М. Очирбат: "Геологийн салбарын хууль эрх зүйн орчныг тогтворжуулах хэрэгтэй"

9 жилийн хугацаанд зохион байгуулагдсан уг хурлын зөвлөмжийн биелэлт 60 гаруй хувьтай байна гэлээ.


Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны гүйцэтгэх захирал М. Очирбат чуулга уулзалтын талаар, “Арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ бид өмнөх хурлын үр дүнгүүдээ нэгтгэн, олон арга хэмжээнүүдийг энэ жил зохион байгуулж байна. Эхний өдөр болсон хэлэлцүүлэгт орон нутгаас төлөөллүүд оролцон өөрсдийн дуу хоолойгоо хүргэсэн нь мөн онцлог байлаа” гэж хэлээд үзэсгэлэнд 200 гаруй байгууллага, нийтдээ чуулга уулзалт 1000 орчим хүнийг хамарч байгааг онцоллоо.

Тэрээр Монгол улсын геологийн салбарт тулгамдаж буй асуудалд өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах хэрэгтэй, бөгөөд энэхүү чуулганаар гарах бодлогын баримтлалдаа мөн уг асуудлыг тусгаж өгнө. Богино мөчлөгтэйгээр ойрхон өөрчлөлт гарснаар салбарын тогтворгүй байдлыг үүсгэж, гарах үр дүнгүүд хязгаарлагдмал болж эхэлж байна” гэсэн юм. 

Түүнчлэн тэрээр өнгөрсөн есөн жилийн хугацаанд зохион байгуулагдсан хурлын зөвлөмжийн биелэлт нь жар гаруй хувьтай байна гэлээ. Жил ирэх тусам геологи, хайгуулын салбарт үзүүлэх нөлөө ихэсч байгаа  бөгөөд цаашдаа энэхүү нөлөөг урьдчилан харж салбар нэгдсэн нэг ойлголттой байх ёстойг хэллээ.

“Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа.  Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооноос 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж буй тус чуулга уулзалтын үеэр Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилтийн талаар танилцуулав.  Мөн элчин сайдын яамдын төлөөллүүд, салбарын мэргэжилтнүүд региональ, ашигт малтмалын геологийн судалгаа, ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн өнөөгийн байдал гэсэн сэдвүүдээр илтгэл тавьсан юм. 

Чуулганы үеэр “Геологи, эрдэс баялгийн салбарын төрийн бодлого”, “Геологи хайгуулын ажлын хэрэгжилт ба орон нутаг” гэсэн хоёр хэлэлцүүлэг өрнөсөн юм. 

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй чуулганы үеэр Геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, төслийн үзэсгэлэнгээс гадна “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэн гурван төрлөөр шилдгүүдийг тодрууллаа. 

Маргааш буюу 24-ний өдөр “Алтны эпитермаль ордын геологи загвар, эрэл хайгуулын арга аргачлал”, “Зайнаас тандан судлах арга, аргачлыг геологи хайгуулд хэрэглэх нь” сэдвүүдээр МУИС-д Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын сертификаттай сургалт явагдана.

Чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Монголын үйлдвэрлэлийн геологдчын холбоо хамтран зохион байгуулж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
17 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
19 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
16
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.