Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Жазз болон Монгол үндэсний хөгжмийн хослолыг мэдрүүлсэн Энжигийн үдэш

Гайхалтай дуу хоолой.


Э.Энхжаргал бол Энжи нэрээрээ олонд танигдсан залуу дуучин өнгөрөгч лхагва гарагт буюу гуравдугаар сарын 21-нд тоглолтоо хийлээ. Энэхүү тоглолт нь С.Гончигсумлаагийн нэрэмжит Монгол Улсын Консерватори, Улаанбаатарын Гёте хөгжмийн танхим (GMUB), олон улсын хөгжимчдийн гурван жилийн хамтын ажиллагааны үр дүн юм.

Тоглолтод “Jazz Train” хамтлаг оролцсон ба залуус маань ч чадварлаг сайхан тоглож, хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

Энжи өөрийн цомгийг дэлхийд алдартай бөмбөрчин Билли Харт болон контрабасс Мартин Зенкер, төгөлдөр хуурч Пол Кирби, саксафонч Йоханнес Эндерс нартай хамтран Германы нэр цуутай “Enja Records” лэйблд бичүүлсэн нь манай улсын хөгжмийн салбарт шинэчлэл хийж, нэг шат ахисан гайхалтай зүйл болсон юм.

Энэ цомгийн бүх дуу Монголын суут хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Сэмбийн Гончигсумлаагийн бүтээлүүд юм. Түүний уран бүтээлийг дэлхий дахинд алдаршуулах “Гончигсумлаа төсөл”-ийг Улаанбаатарын Гёте хөгжмийн танхимыг үндэслэгч Мартин Зенкер эхлүүлж, Э.Энхжаргал “Дэнжийн ногоо” дууг түүний найруулгаар дуулсан нь цомгийн эхлэл болжээ.

 

Орчин үеийн жазз аялгуу эгшиг Монгол ардын дуутай нийлэн бүтсэн уг бүтээлүүд бол анхдагч бөгөөд гайхалтай содон зүйл байсан юм.

Цомогт “Дэнжийн ногоо”, “Чамайг үдье”, “Өргөн хангайн нутаг”, “Маргааш”, “Ээждээ”, “Жаргаах зүрхэн”, “Ойн дуу” бүтээлүүд багтсан ба тоглолтод эдгээр дуунаас гадна “Chega de Saudade”, “Moody’s Mood for Love” зэрэг дуунууд дуулагдсан ба “Jazz Train” хамтлаг “Night in Tunisia” зэрэг аялгууг эгшиглүүлсэн юм.

Дуучин Энжи Мюнхен хотод Хөгжим театрын их сургуульд жазз дуучны мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа юм. Энэ бол Монгол улсаас анх удаа олон улсын хэмжээний мэргэжлийн жазз дуучин гарч буй тохиолдол билээ.

Энэ тоглолт дээр түүний багш, жазз хөгжмийн уралдаанд удаа дараа амжилт гаргаж байсан, өөрийн хэв маягаар танигдсан дуучин Анне Чиковски уригдан ирж, хамтдаа дуулсан юм.

Гэрэл зургуудыг Dubar Photography. Инстаграм хуудсаар нь зочлоорой.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
36
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.