Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Мишель Обамагийн "Аз жаргалтай байх дэглэм"

Өөртөө аз жаргалтай байхыг зөвшөөр.


Олон нийтийн өмнө амьдрах хэцүү. АНУ-ын түүхэн дэх хамгийн алдартай тэргүүн хатагтайгаар тодорч, эмэгтэйчүүд, өнгөт арьст иргэдийн манлайллын тод жишээ болон олон нийтийг үлгэрлэн яваа Мишель Обама улс орныхоо болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд ажил, амьдралын тэнцвэрээ хангах гэж багагүй хичээл зүтгэл гаргадаг нь тодорхой.

Image result for michelle obama happy

Тэгвэл "Huffington Post" сайт түүнээс амьдралынх нь хэв маягийн тухай лавлаж, өдөр бүр хийдэг дадал зуршлыг нь тодруулжээ. 

“Би өөртөө аз жаргалтай байх зөвшөөрөл олгодог нь өдөр бүр хийдэг хамгийн чухал дадал юм. "Аз жаргалтай байх дэглэм"-ийг баримталснаар бие физиологи болон сэтгэл зүйн талаасаа аз жаргалтай байж чаддаг. Нэг ёсны хоолны дэглэм шиг гэх үү дээ.

michelle obama dancing GIF by BET

Бид эмэгтэй хүүхдүүдэд тав тухтай, аз жаргалтай байхыг багаас нь төдийлөн зөвшөөрдөггүй. Байнга л өөрийгөө хөгжүүлж, шахаж, шаардаж байхыг хичээдэг. Гэтэл аз жаргалтай байх нь амьдралын зорилго шүү дээ. Өөрийн минь амьдралд үүрэг оролцоотой хүн бүрийг би хайрлах ч хамгийн тэргүүнд өөрийгөө хайрлах болно. Учир нь би эрүүл, аз жаргалтай байвал хайртай хүмүүс минь ч жаргалтай байна. Миний нөлөөлж чадах хамгийн чухал зүйл ердөө л аз жаргалтай байх”

Related image

Мишелийн амжилт, аз жаргалын нууц дасгал хөдөлгөөнтэй ч холбоотой.

“Өдөр тутам олстой татлага хийж, кикбоксоор хичээллэснээр ядаргаанаас өөрийгөө чөлөөлсөн. Малиаг төрүүлсэнийхээ дараа би амьдралынхаа чухал ба чухал бус зүйлийг “яс” төлөвлөх хэрэгтэйг мэдсэн. Охид минь ээжийгээ өөртөө анхаардаг, сайхан бүсгүй гэж бодвол хэчнээн сайхан.

excited michelle obama GIF by The Late Late Show with James Corden

Өдөр бүр 4:30 минутад босч, дасгалаа хийснээр аз жаргалаар дүүрэн нэг өдөр эхэлдэг дээ" гэж тэр хэлсэн байна. 

 

Эх сурвалж: Huffingtonpost.com 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
44
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.