Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ” номыг заавал унших 10 шалтгаан

Зохиолчийн тухай бичвэрийг тусгайлан зурсан зурагтай хавсаргасан нь хамгийн том бэлэг байв.


1. Цаг хугацаа яг юуг хэлнэ гэж?

Нэрнээсээ эхлүүлээд миний сонирхлыг татсан юм. Яагаад заавал цаг хугацаа хэлнэ гэж. Уг нь хүмүүс л бүхнийг хэлж өгөх ёстой биш сэн билүү. Гэтэл цаг хугацаанд бүгдийг даатгаад хүлээх гэж үү. Яг л Боб Марлигийн “Time will tell” дуунд гардаг шиг. Тиймээс энэ номыг унших НЭГДЭХ шалтгаан нь гарчиг байлаа.

2. Хав харанхуйн доторх элсэн цаг

Уншихаасаа өмнө номын хавтас, хэвлэлтийг сонирхдог маань үнэтэй рестораны хоолыг сониучирхан нүдээрээ иддэгтэй адилхан зуршил болж дээ. Ковер дизайныг хардаа, гоё байгаа биз.

3. “Тагтаа”-гийнхны уншигчид дайсан зурвас

Эхний хэдэн хуудсыг эргүүлтэл “Тагтаа” хэвлэлийн газраас уншигчдад дайсан зурвас гарч ирлээ. Тэнд бичсэнээр уг номыг Г.Аюурзанын бичсэн “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил”-тай адилтган, орчин үеийн уран зохиолын талаар цэгцтэй ойлгох хамгийн ойр боломж гэсэн байв.

4. Амттай бичвэр

Уран зохиолын шүүмж юм уу, номын тухай бичвэрүүд ихэнхдээ номчирхсон эсвэл хэт онолын байдаг учраас дөлж явдгаа би нуухгүй ээ. Гэвч энэ номын бичвэрүүдийг заавал “Уран зохиолын эсээ” хэмээн тодотгосны учрыг уншсан дариугаа л мэдсэн. Тухайлбал, Хятадын зохиолч Ян Лианкэгийн бичвэр,

“Ой тойнд минь тэр үеийн үйл явдал зурвасхан орж ирдэг. Миний мэдэхгүй хаа холын газар нэгэн аймшигтай өвчин гарч, түүнийг гадаадаас ирсэн хоёр хүн халдаачихаад явчихсан гэх там тумхан мэдээг айл хотлоороо ярилцан, хаанаас ч юм гэнэтхэн гараад ирсэн сонингийн тасархай гараас гар дамжин явах болов. Сонсохнээ тараасан тэр хүмүүс нь тас хар царайтай, харь газрын улсууд гэнэ...” хэмээн эхлэх жишээний.

5. Үл таних царайнууд

Зохиолчийн тухай бичвэрийг тусгайлан зурсан зурагтай хавсаргасан нь хамгийн том бэлэг байв. Хавтаснаас нь харвал зургуудыг А.Ренчиндорж хэмээх зураач зурсан байх юм. Өөрийнхөө шүтдэг зохиолчтой зургаа татуулах ч одоо амархан боллоо.

6. Номон доторх ном

Энэ бол зөвхөн зохиолчдын тухай ном биш. Эндээс хэдэн зуун номын тухай унших болно. Бас зохиолч бүрийн бичвэрийн төгсгөлд тухайн зохиолчийн онцлох зохиол юм уу, тухайн орноос нэг зохиолчийг сонгон номыг нь танилцуулсан байх жишээний.

7. Ойлгомжтой, сонирхолтой, уйдаахгүй

Энэ гурван зарчим сайн ном бүрт байх ёстой л байх. Гэвч зохиолчдын зохиол бүтээлийг танилцуулсан бичвэр гэдэг уйтгартай байх болов уу гэсэн маань өрөөсгөл байжээ. Италийн зохиолч Умберто Экогийн төвөгтэй романыг эвтэйхэн, маш тодорхой тайлчихсан байх юм.

8. Дахин төрсөн монгол зохиолчид

Бидний үеийнхнийг дандаа гадаад ном уншдаг, гадаадаар ярьдаг гэж загнадаг ах эгч нар маань ямар монгол зохиолч уншихыг минь хэлээд өгчихдөг ч болоосой. Харин энэ ном монгол зохиолчдыг маш сайн шүүж, тунгаан, хэнээс юуг нь уншихыг тодорхой болгож өгснөөрөө миний анхаарлыг татсан юм.

9. Хавтасыг хаах зуур

Хавтасыг хаах зуур нэгэн зүйл нүдэнд туслаа. Хавтасны дотор талын хэвлэлт. Өмнө харж байгаагүй энэ санаа нь маш их таалагдсан.

10. За ингээд…

За ингээд хамгийн сүүлд уншсан номынхоо талаар чадахаараа л ярилаа. Уншаад үзнэ үү, эсвэл үүнийг уншаад л мартана уу таны л эрх. Харин бүхнийг "Цаг хугацаа хэлнэ” гэдэг одоо бодох нь ээ хамгийн үнэн үг бололтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.