Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

20-иод насандаа уулзаж учрах ёстой 15 төрлийн хүн

Хүмүүсийг илүү танин мэдэх боломж.


1. Өглөгч нэгэн

Ийм төрлийн хүнтэй дотно, ойр байснаар та бусдад өгөхийн сайхныг мэдэрнэ. Гэр оронгүй нэгэнд өөрт илүү ч тэр хүнд хэрэгтэй зүйлийг өгөх, амьтан хооллох, хэрэгтэй зүйлээр нь чадахаараа хангах гэх мэт бусдыг үргэлж боддог нэгэн танд өглөгч, энэрэнгүй байхын үлгэр жишээ болж чадна. 

2. Цуцашгүй адал явдал хайгч

Ийм төрлийн хүнтэй та бас л хачирхалтай байдлаар уулзаж магадгүй шүү. Тэд ямагт хаа нэгтээ, сонирхолтой, сэтгэл хөдлөм зүйл хийгээд явж байдаг. Тухтай бүсээс гарч, эрсдэл шаардсан, сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүртэл тулгасан зүйл хийхэд тань ийм хүмүүс туслах болно. Та дэлхийг илүү их танин мэдэж, хүссэн бүхнээ хийх асар их урам зоригтой болж, мартагдашгүй дурсамжуудыг бүтээнэ.

3. Туслагч 

Юу ч болж байсан, ямар ч нөхцөл байдалд тэд бусдад туслахад бэлэн байдаг. Асуудалд орсон байхад тань тэд тусламжийн гараа сунгахаас татгалзахгүй. Ийм хүнтэй цуг байснаар та бусдын асуудлыг ойлгож, мөн хэрэгтэй зүйлийг нь олж мэдэхдээ илүү хурдан байх болно.

4. Гомдоллогч

Ийм төрлийн хүнд юу ч "хангалттай" байдаггүй. Тэдний стандартад хүрэх зүйл гэж үгүй. Ийм хүний дэргэд байхад та ямагт ямар нэг зүйлд гомдоллож байхыг нь сонсоно. Энэ мэдээж сайхан санагдахгүй л дээ. Гэхдээ ийм төрлийн хүмүүстэй уулзсанаар та өөрийн амьдралыг харах өнцөгт дүгнэлт хийж, байгаа зүйлд илүү талархаж сурна. Ийм хүмүүстэй байснаар та гомдоллохоо багасгаж эхлэх хандлагатай шүү.

5. Эрсдэл үүрэгч

Тэд ажил, хувийн харилцаа гээд бүх зүйл дээр эрсдэл гаргаж байдаг. Тэд ямагт хичээх ч тэр болгон бүтэхгүй байж магад. Тэдний хэт зоригтой байгааг харах нь танд зарим талаараа зориг гаргах урам өгч болох юм. Та тэдэн шиг эрсдэл гаргагч болохгүй байлаа ч хамаагүй, өөрийгөө илүү шахаж, идэвхтэй байж чадах байх. 

6. Эрх чөлөөт нэгэн

Тэд юунд ч баригддаггүй. Тэд ажлаа ойр ойрхон сольдог, магадгүй харилцаатай хүмүүс нь ч өөрчлөгддөг байж мэдэх. Гэхдээ ихэнх тохиолдолд тэд үнэнч харилцаатай хүмүүстэйгээ маш дотно, ойр байдаг. Тэд бүх зүйлийг чөлөөтэй хүлээж авдаг ба байгаа зүйлсийг тэр хэвээр нь л тусгаж авна. Энэ нь танд бүх зүйлийг маш ноцтойгоор хүлээж авахгүй байхад туслах байх. Зүгээр л байгаа мөчийг тэр үед нь хайрлаж сурах хэрэгтэй. 

7. Маш тогтвортой нэгэн

Чөлөөт нэгний яг эсрэг дүр. Тэд бүх зүйл дээр тогтвор суурьшилтай байхыг зорьдог. Тэд нэг ажлаа удаан хийдэг, найзуудтайгаа насаараа нөхөрлөдөг төрлийн хүмүүс. Тэд хэдэн жил өнгөрсөн ч байгаагаараа байж мэднэ. Тэдний хажууд байх нь танд нөхцөл байдал яаж ч муудсан гэсэн бүх зүйл тогтвортой, сайн сайхан болох боломжтойг сануулах болно. 

8. БОСС төрлийн хүн 

Ийм төрлийн хүн ямар ч нөхцөлд бүх зүйлийг гартаа авах гэж, бусдыг удирдах гэж оролддог. Та ийм төрлийн хүнтэй уулзсанаар хэрэгтэй үед нөхцөл байдлыг гартаа авах аргад суралцаж болно. 

9. Үнэнч нэгэн 

Тэд юу ч болсон танд үнэнийг л хэлнэ. Та үнэнийг олж мэдээд гомдож, бүр шархлах байлаа ч тэд зайлшгүй үнэн зүйлийг л өгүүлдэг. Та бүх зүйл үнэнээрээ илүү сайхан гэдгийг энэ бүхний дараа ойлгох болно.

10. Өөдрөг үзэлтэн 

Байдал бүр яаж ч муудлаа гэсэн өөдрөг байдлаа алддаггүй. Заримдаа тэдний энэ байдал хэцүү санагдаж болох ч юм бүхнээс сайхан талыг нь олж харах чухал юм гэдгийг ойлгуулах болно.

11. Пессимист нэгэн

Энэ хүмүүс таныг өөдрөг үзэлтний сайхан төсөөлөл дунд хөвж алга болохоос сэргийлнэ. Заримдаа та зөвхөн тэнгэр дээгүүр нисэх биш бодит байдал руу бууж ирэх хэрэгтэй болно. Ямар ч муу зүйл болох боломжтой. Харин тэр бүхэнд бэлтгэлтэй байж, бодит байдлыг яг байгаагаар нь хүлээж авахад тустай. Бас та хэт нэг талыг барих нь буруу юм гэдгийг энэ хоёр төрлийн хүнтэй уулзаад мэдэх болно.

12. Гэр бүлтэй хүн

Амьдралынхаа хайрыг олсон нэгэнтэй уулзаж, нөхөрлөх нь танд чухал. Тэд амьдралынхаа утаг учрыг олж мэдсэн, түүнийхээ төлөө тэмцэгч хүмүүс байдаг. Мөн маш хариуцлагатай, тогтвортой, тууштай байдаг. Хүнд хэцүү зүйл олон тохиолдох ч хайр гэдэг ямар үнэ цэнэтэй зүйл болохыг та ойлгоно.

13. Эрхшээлдээ оруулагч нэгэн

Та ийм төрлийн хүмүүстэй ямар ч байсан уулзаж л таараа. Тэд юуг ч хамаагүй ашиглаж таныг урхидан, эрхшээлдээ оруулчихсан байдаг. Гэхдээ үүний дараа та хүний эрхшээлд яаж орохгүй байхыг, яаж болгоомжтой байх хэрэгтэйг ойлгоно. Таныг илүү хүчтэй, зоригтой болоход хамгийн том түлхэц болно.

14. Ар нуруунд хутга зоогч

Та ийм хүнд бүх зүйлээрээ итгэсэн ч, тийм ээ, тэд хутга зооно. Аливаа зүйлийг яг таны эсрэг ашиглаж, хэрэгтэй үед тань урвах болно. "Би ямар тэнэг юм бэ" гэх харамсал танд төрөх нь гарцаагүй. Гэхдээ энэ бүхэн сургамж юм. Та ийм хүнтэй учирснаар өөрөө өөртөө итгэх нь хамгийн чухал болохыг олж мэднэ. Бас итгэл дээр үндэслэн бусдыг хуурах ямар зүрх зүсэм болохыг ч ойлгоно.

15. Ухаалаг нэгэн

Үг болгон нь бараг эшлэл шиг байдаг хүнтэй та уулзаж байсан уу? Ийм хүмүүс танд өөрийгөө олж мэдэхэд тусална. Тэд бараг л алхаж буй ном гэсэн үг. Хамгийн шилдэг зөвлөгөөг өгч, үнэтэй үгсийг хэлнэ. Ийм хүнтэй хамт байснаар та юмсыг арай өөр өнцгөөс, бас илүү гүн харж сурна.

Эх сурвалж: Graphic.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
32
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.