Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Марк Цукербергийн охиндоо бичсэн захидал танд ГҮН БОДОЛ төрүүлэх болно

Аав Марк Цукерберг, ээж Присцилла Чан нараас нь хайрт охин Августдаа.


Өнгөрсөн оны наймдугаар сард фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг хоёр дахь охиноо өлгийдөн авсан. 7 сар хүрч буй Август охиныг төрөхөд эцэг эх нь гайхалтай ил захидал бичсэнийг хүргэж байна. 

Mark Zuckerberg little girl, August, Priscilla Chan gives birth 2nd daughter

Аав Марк Цукерберг, ээж Присцилла Чан нараас нь хайрт охин Августдаа:

-“Хорвоо ертөнцөд тавтай морил, охин минь. Чамайг хэн болох бол гэхээс аав ээж хоёр нь ямар их догдолж байна гээч. Эгчийг чинь төрөхөд бид яг л одоогийнх шигээ захидал бичин, түүнд сайхан амьдрал, сайн боловсролыг хүсэн, өвчин зовлонгүй, хүчирхэг, эрх тэгш нийгмийг бэлэгшээж байснаа санаж байна. Одоо энэ бүхнийг чамдаа ч мөн хүсэн сууна. Биднийхээс илүү сайхан, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаар дүүрэн нийгэмд чиний үеийнхэн амьдрах болно. Тэрхүү нийгмийг бүтээн бий болгох нь бидний үүрэг хариуцлага. Өнөөдөр бид ирээдүйг сөргөөр харж, болохгүй байгаа зүйлсд анхаарлаа хандуулдаг ч, та нарын үеийнхэн илүү гэрэл гэгээтэй нийгэмд амьдрах болно гэдэгт итгэж байна. 

Image result for mark zuckerberg august

Өсч том болохын тухай биш, хүүхэд насаа гайхалтай өнгөрөөх тухай бид яримаар байна. Дэлхий ертөнц өөрөө гайхалтай. Тиймээс л гадаа гарч тоглох хамгийн чухал юм шүү дээ. Чи насанд хүрээд маш завгүй болох болно. Тэрнээс урьтаж бид чамайг анхилам цэцэгсийг үнэртэж, хувин  дүүрэн навчис цуглуулаасай гэж хүсч байна. Хамгийн дуртай үлгэрийн номуудаа ахин дахин уншиж, хожим нь өөрийн түүхээ бичээсэй гэж бид хүснэ. Морин дэлэн дээр дүүлж, унтлагын өрөөнөөсөө задгай талбай хүртэл хүссэнээрээ гүйн наадаасай гэж хүснэ. Тэгээд чи минь бөх гэгч нь нойрсох болно. Чамайгаа сайхан амарч, нойр аваасай гэж хүснэ. Зүүдэндээ хүртэл бидний хайрыг чи минь мэдрэх болно.  

Хүүхэд нас бол ид шид. Хүн нэг л удаа хүүхэд байна. Тиймээс ирээдүйнхээ төлөө санаагаа чилээх хэрэггүй. Аав ээж хоёр нь үүнд санаа тавьж чадна. Бид чи болон чиний үеийн бүх хүүхдүүдэд илүү дээр, сайхан нийгмийг бий болгохын төлөө ажиллах болно. 

Image result for mark zuckerberg august

Август, бид чамд үнэхээр их хайртай. Чамтайгаа адал явдалтай, сайхан амьдралыг бүтээхээс тэсэн ядаж байна. Чамдаа аз жаргалтай, хайр, итгэл дүүрэн амьдралыг хүсье.

Хайрт аав ээж хоёр нь.

 

Эх сурвалж: Fortune.com 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
25
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.