Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Налайхын хүүхдийн эмнэлэгт хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмж гардуулав

Нэг дор 50 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай.




Налайх дүүрэгт баригдсан эмнэлэгт Энхтайван хөгжлийн сангийн нэг сая юанийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж олгохоор шийдвэрлэснээ өнөөдөр хэрэгжүүллээ. хүүхдийн эмнэлэгт Нярайн инкубатор, хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмж, нярайн шаралтын фото аппарат, монитор, дуслын болон тарианы автомат шахуурга, нярайн шар хэмждэг багаж зэрэг 201 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.

Нэг дор 50 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай  тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Ашиглалтад орсноос хойш 5 сарын хугацаанд нийт 1100 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Түүнчлэн хүлээн авахаараа 5000 орчим хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Налайх дүүрэгт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хүүхдийн эмнэлгийн шав тавьж 5 сарын дотор ашиглалтад оруулж эмнэлгийн барилгыг хүлээлгэн өгсөн юм. Тус эмнэлгийг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар Хангарьд-Улаанбаатар ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. Энэ үеэр хөрөнгө оруулагч тал болох Энхтайван хөгжлийн сангийн нэг сая юанийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж олгохоор шийдвэрлэсэн тухай дуулгаж байсан юм. Уг амлалт өнөөдөр хэрэгжиж буй нь энэ. 

Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зэрэг албаны хүмүүс оролцлоо.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
16
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.