Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Үнэтэй зүйлийг ҮНЭГҮЙ хүртэж болох 15 хэрэгтэй сайт, аппликэйшн

Үнэгүй бас маш их хэрэг болно шүү.


Одоо үед бүх юм үнэтэй болоод байгаа цагт интернэтийг ашиглаад үнэгүй зүйл сурах боломж маш их байна. 50 мянган ном үнэгүй уншиж, татан авч, зуу зуун үнэгүй хичээлүүдэд онлайнаар суун, шилдэг кинонуудыг цаг алдалгүй үзэх гээд ийшээ орвол та алтны уурхайд яваад орсон мэт л санагдана.

Энтертаймент төрлийн шилдэг ҮНЭГҮЙ боломжууд

Documentary Heaven

Энэ бол мянга мянган баримтат киног ЯМАР Ч МӨНГӨ ТӨЛӨХГҮЙГЭЭР, шууд онлайнаар үзэх боломж олгох сайт юм. Гэмт хэрэг, эрүүл мэнд, улс төр, түүх гэх мэт олон салбарын гайхалтай баримтат кинонуудыг орж үзээрэй.

Project Gutenberg

Та номын хорхойтон уу? Энэ бол 56,000 гаруй үнэгүй номтой, бүгдийг нь татаж авах боломж бүхий үнэт эрдэнэ лугаа сайт юм. 

Open Culture

Кино, аудио ном, татаж авах боломжтой ном гээд хэрэгтэй бүхнээс баг багаар танд санал болгох сайт. Ороод өөрт таалагдсан зүйлээ шууд үзэж сонирх.

Боловсрол олгох шилдэг үнэгүй сайт, аппликэйшнүүд

Coursera

Онлайн хичээлд суух боломжтой үнэгүй сайт. Coursera-гийн профессорууд зуу зуун үнэгүй ангид суралцах боломжийг нээгээд орхисон байна. Тэд нар бүр зарим сурагчдад цаг авч, шууд харилцан, ярилцах боломжийг ч олгож байгаа юм. Үнэгүй шүү дээ.

Code Academy 

Энэ бол програм, технологи, кодчлол зэргийг танд үнэгүй заах, мэдлэг олгох сайт. Хэрхэн код бичих тухай эндээс сурууштай.

Class Central

Та их дээд сургуулийн мэдлэг боловсролыг өр ширэнд оролгүй авах боломж. Дээд сургуулийн хичээлүүдийг шууд үнэгүй үзэх, шат ахисан мэдлэг авах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй.

Duolingo

Шинэ хэл сурмаар байдаг, даанч сургалтын төвүүд үнэтэй байна уу? Энэ аппликэйшн дээр шинэ хэлний анхан шатны мэдлэг байтугай, дунд шатны ч мэдлэг олж авах боломжтой. Маш үр дүнтэй, зугаатай байна гэдгийг баталгаатай хэлье. Үүгээр дамжуулаад Герман хэлний анхан шатны яриаг ч сурж байсан юм шүү. Тун хэрэгтэй!

Open Yale

Йелийн их сургуулийн хичээлүүд ямар үнэтэйг бид мэднэ. Зарим нь мэдэхийг ч хүсэхгүй байгаа байх. Тийм бол гэрээсээ ч гаралгүй хичээлүүдийг нь үзэх боломж байна.

Амьдралд хэрэг болохуйц сонирхолтой...

Rainy Mood

Бүх зүйлээс тасарч зөвхөн ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулахыг хүсвэл, бас амар амгаланг мэдрэхийг хүсвэл энэ хамгийн шилдэг нь. Та борооны чимээг хэдэн ч цагаар сонсох боломжтой.

Grammarly 

Та хэн нэгэн рүү мэйл явуултал тэр нь үг үсгийн алдаатай, бас засахаас хэдийн оройтсон байж болно. Эсвэл дарга руугаа ч юм уу, ажлын шаардлагаар англи хэл дээрх ямар нэгэн текстийг явуулах болтол үг үсгийн алдаатай байвал энэ явуулахаас ч өмнө бүх алдааг танд тодруулаад өгнө.

StayFocusd

Та яг ямар нэгэн зүйл дээр төвлөрөн ажиллах ёстой байтал бусад сайтуудын мэдээлэл гарч ирэх, саад болох асуудал тулгарч болно. Тийм бол энэ яг хэрэгтэй үед тань бусад зүйлсийг түр хугацаанд "царцааж" өгөх болно.

7Cups

Хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байвч сэтгэл зүйч дээр очиход хэт үнэтэй байдаг. Хэрэв та англи хэлний бичиг, ярианы чадвартай бол энд хандан орж, сэтгэл зүйчидтэй үнэгүй ярилцах боломжтой. 

Хэрэгслүүд

Pixlr

Зураг янзлах энгийн програм бас аппликэйшн. Хуучин фотошоптой төстэй санагдаж магадгүй. Их энгийн бас олон үйлдэлтэй.

Musescore

Аялгуу бүтээхэд туслах болно. Та хэрэв дуу зохиодог бол их л хэрэг болно доо.

Paint.net

Хүссэнээрээ зураг зурах боломж. Маш энгийн бас олон үйлдэл бүхий сонирхолтой програм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.