Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018.04.15: Долоон хоногийн ХОЁР ӨДӨР дугаарын хязгаарлалт хийж магадгүй

Дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой мэдээлэл хийлээ.


Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: "Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэл, засвар үйлчилгээний ажилтай холбоотойгоор замын ачаалал нэмэгддэг.  Дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-н хүртэл бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Зөвхөн замын цагдаагийн уулзвар болон зүүн дөрвөн замын огтлолцсон гүүрэн гарц төдийгүй шугам сүлжээний ажил хийгдэх учраас дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Хязгаарлалт хийх хоёр санал байгаа. Маргаашаас эхлээд иргэдээсээ санал авна. Иргэдийн олонхын саналаар дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулна. Иргэд дэмжихгүй бол одоогийн зарчмаараа дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажил хуваарийнхаа дагуу үргэлжлэх ч түгжрэл их байна байх" хэмээн хэллээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр: "Замын цагдаагийн уулзвар цагт 2500-2800 буюу өдөртөө 20 орчим мянган машин хэрэгсэл зорчдог Улаанбаатар хотын өмнөд, хойд хэсэг болон төмөр замтай огтлолцдог томоохон уулзвар юм. Энэ уулзвараас шинээр бүтээн байгуулалт эхлэх бөгөөд босоо чиглэлдээ зам хаагдана. Тиймээс авто тээврийн дугаарын хязгаарлалтын зохицуулалтыг хийх хоёр санал асуулга байгаа. Нийслэлийн замын цагдаагаас гаргаж буй санал нь дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгон өөрчлөх юм. Тодруулбал, ажлын өдрүүдийн даваа, лхагва гаригт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлагдаж, мягмар, пүрэв гаригт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлагдахаар санал асуулга явагдаж байна" гэв.

Хэвлэл мэдээллийн байгууллага, нийтийн тээврийн хэрэгсэл, такси зэрэг тээврийн хэрэгсэл нь хязгаарлалтад багтахгүй юм байна. Харин баасан гариг болон амралтын өдрүүдэд хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм. Гэхдээ баасан гаригт замын ачаалал их байдаг. Тиймээс энэхүү ачааллыг зохицуулахын тулд тухайн өдрүүдэд худалдааны томоохон захуудыг хаахаар төлөвлөөд байгаа аж.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра: "2.5 жил үргэлжлэх байсан замын цагдаагийн гүүрэн гарцыг бид хүн хүчийг нэмэгдүүлэн ажиллаж, 1.6 жилд багтаан дуусгахаар ТЭЗҮ-г боловсруулаад байна. Уг гүүрэн гарц ашиглалтад орохоор нарны замын хөдөлгөөн шууд явна, төмөр замын хөдөлгөөн авто замын хөдөлгөөнийг зогсоохоо болино. Мөн бүтээн байгуулалтын ажил хийх хугацаанд нарны замын урд байрлах хорооллууд руу долоон түр зам, гүүр барихаар төлөвлөсөн байна" гэв.

Mөн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр: "Дээрх хоёр уулзвараас гадна өгөөмөр захын урд замд 4.5 метрийн өндөртэй хүнд машин механизм гарах боломжтой нүхэн гарц гээд олон бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа учир замын хөдөлгөөнд зохицуулалт хийж хоёр өдөр зогсох дугаарын хязгаарлалт нэн шаардлагатай байгаа учир иргэдээсээ санал асуулга авч олонхын саналаар шийдэх юм. Нийслэл хотынхоо иргэдийг дэд бүтцийн бүтээн байгуулалт хамтдаа оролцож энэхүү санал дэмжих байх" хэмээн мэдээллээ.

Санал асуулга маргаашаас эхлэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
41
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.