Хайх зүйлээ бичнэ үү

мин

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын ШҮҮГЧДИЙН талаар хэлсэн ОНЦЛОХ 24 эшлэл

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэвлэлийн бага хурал хийлээ.


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ сарын 12-нд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ шүүх засаглал ялзарч байгаа тухай ярьсан юм. Үүнээс үүдэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхээс түүнд хаягласан албан бичгүүд хүргүүлж, уучлалт гуйхыг шаарджээ. Мөн тэд шүүгчдийнхээ ХОМ-ийг 30 минутын хугацаатай нийтэд ил тод болгон хаасан тухай тэрбээр ярилаа.

1. Шүүхийн шийдвэрүүд хууль бусаар гарч байна. Төр дандаа хохирлыг нь хүлээж байна.

2. Хэн илүү мөнгө өгсөн талд нь шийдвэр гаргаж байна.
 
3. Яг энэ цаг үед мөн бидний хэсэг гишүүд МАН-ын дэргэдэх Шинэ дэвшилтэт холбоо байгуулсан.
 
4. Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой асуудлаар миний бие Цензургүй яриа нэвтрүүлэгт орохдоо "Шүүх засаглал ялзраад байна" гэж ярьсан.
 
5. Миний гуравхан секундэд ярьсан ярианд эмзэглэж, ХОМ гаргахад гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нарын маань дийлэнхийх нь хөрөнгө орлого тэрбумаас дээш давсан нь харагдсан. 
 
6. Нэг жилд шүүгч нар юу ч идэж, хадгалахгүй, хэрэглэхгүй байж байгаад 36 сая төгрөгөө хуримтлуулахад цуглах дүнгүүд тэр ХОМ-үүдээр харагдсан. 
 
7. Бид нар шүүхийн ерөнхий зөвлөлийн шаардлагад хариу өгөхөөр хэвлэлийн хурал зарлаж байна. 
 
8. Намайг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Ярилцлагад дурдсан гэмт хэргийн шинж чанартай мэдээллээ ил болго. Эсвэл уучлалт гуй” гэсэн. 
 
9. Хариуд нь би “Үгүй ээ. Мэдээллээ би та бүхэнд хүргүүлье” гэсэн. 
 
10. Энэ нь “Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая, нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай
шүүгч байна” гэдэг яриатай холбоотой юм. Энэ асуудлыг албажуулаад гишүүд гарын үсгээ зураад өнөөдөр Улсын ерөнхий прокурорт албан бичиг хүргэнэ. 
 
 
11. Хүүхдийнх нь нэр, дансыг ил болгохгүй. Битүүмжилсэн дугтуйнд хийгээд Улсын Ерөнхий прокурорт хүргэнэ. Яагаад гэвэл Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид Монгол Улс 1990 нэгдэн орсон байдаг.
 
12. 2013 онд таван настай байсан хүүхэд одоо 10 нас хүрсэн. Дансныхаа тухай энэ хүүхэд мэдэхгүй байх гэж бид бодож байгаа. 
 
13. Үнэн л юм бол юунд сандраад байгаа юм бэ. Үнэхээр хууль ёсны хөрөнгө, цалингаараа орлогожсон бол юунд сандарч ийм олон эсрэг дайралт хийж байгаа юм бэ?
 
14. Би ярилцлагадаа анхан шатны шүүх 50 мянга, давахын шүүх дээр 100 мянга, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авлигын асуудал яригддаг гэж хэлсэн. Энэ бол гадуур нийтэд ярьж байгаа зүйл. 
 
15. 2010-2012 оны хооронд Ашигт малтмалын ерөнхий газраас хүчингүй болгосон лицензийг хууль бус шийдвэрээр эргүүлж, сэргээх шийдвэр гаргасан 36  ААН-ийн лицензтэй холбоотой шүүгч нарын ХОМ болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж, олон түмний эргэлзээг тайлж өгөөчээ гэсэн хүсэлтийг УЕПГ-т гаргаж байна. 
 
16. Өөрөөр хэлбэл, 2010-2018 оны хооронд ашигт малтмалын лицензийг үндэслэлгүйгээр сэргээсэн, төрд хохиролтой байдлаар сэргээж, эвлэрэл баталсан шүүгчдийн хөрөнгийн хөдөлгөөн, холбогдох хүмүүсийн хөрөнгийн өсөлтийг шалгаж, олон нийтэд ил болгож өгөхийг хүсч байна.
 
17. Үг үсэг, утга найруулгын алдаатай, хууль зүйн дүгнэлт огт хийдэггүй шийдвэрүүд анхан шатны шүүхээс маш олон гарч байна.
 
18. Цаашлаад хяналтын болон давах шатны шүүхүүдэд хүний хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэрүүд маш олноороо гарч байна. Эцсийн дүндээ бид өнөөдөр хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах гэж явж байгаа энэ нийгэмд эдгээр мэдээлэл батлагдвал шүүх засаглал бүхэлдээ шинэчлэгдэн солигдох зүй ёсны шаардлага гарна. 
 
19. Бидний судалснаар бол лиценз эзэмшигч нь мэдэгдлийг гардаж аваагүй байсан гэсэн үндэслэлээр ихэвчлэн лицензийг нь сэргээсэн байдаг.
 
20. Тайлбар гаргагч нь “Намайг Сингапурт амьдарч байхад лиценз цуцалсан” гэдэг ч юм уу. Захиргааны хэргийн шүүх нь мөн төлбөр төлөх хугацаанд гадаадад байсан зэрэг үндэслэлүүдээр лицензүүдийг нь сэргээсэн практик маш их байгаа. 
 
21. Идэж, ууж авлига авах болохоороо уургын морь шиг. Шалгагдаж, хоригдох болохоороо бүгд өвчин зовлонтой болдог. Энэ болгоныг шийдэх газар нь шүүх. 
 
22. Өнөөдөр манай шүүгч нарын ихэнх нь Туул голын орчимд Ривер Гарденд амьдарч байгаа. Бид ХОМ-үүдээс харахад ихэнх нь энийгээ дурдаагүй байна лээ.
 
23. Ривер Гардены орон сууцууд ихэвчлэн тэрбум төгрөгөөс дээш үнэтэй байдаг. 3 сая төгрөгийн цалинтай манай шүүгч нар цалингаа огт үрэхгүй 30-40 жил цуглуулж байж ийм орон сууц авна шүү. Энэ бол зүгээр энгийн арифметик.
 
24. Тусад нь бид УЕП-т Эдуарт Сүрэнгийн нэхэмжлэлтэй "Жаст" компани болон Төрийн банкинд холбогдох СБД-ийн шүүхийн шүүгч Энхжаргалын 2013 оны аравдугаар сарын 18-ны өдөр шийдсэн шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хүмүүсийг шалгаж өгөөчээ гэсэн хүсэлт тавьж байгаа.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
10
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.