Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хятад хөлбөмбөгөө шивээсээс цэвэрлэнэ

Уэльсийн багтай тоглохдоо хятад тамирчид шивээсээ скочоор далдалсан байлаа.


БНХАУ-ын Телевиз, радио, киноны ерөнхий газрын нэгэн нууц баримт бичиг Хятадын олон нийтийн Sina Weibo сүлжээнд тавигдаж, олны анхаарлыг татаад байна. Энэхүү бичигт тус газраас Хятадын телевизүүдэд шивээстэй жүжигчин, дуучдыг нэвтрүүлэгтээ урихгүй байхыг сануулжээ.

Радио, телевизүүдэд анхааруулах 4 зарчим:
• Коммунист намын үзэл сурталд тохирохгүй гадна төрх, үйл явдалтай жүжигчдийг урихгүй байх;
• Танхай, хэнэггүй жүжигчдийг урихгүй байх;
• Зан ааш муу, бүдүүлэг жүжигчдийг урихгүй байх;
• Хэрэг төвөгт орж байсан, муу нэртэй дуучдыг урихгүй байх.

Энэ зарчим Хятадын спорт, ялангуяа хөлбөмбөгийн салбарт орж иржээ. Өнгөрсөн долоо хоногт болсон Хятад – Уэльсийн багийн тоглолтыг үзсэн хүмүүс зарим хятад тоглогчдын хачин төрхийг анзаарсан байх. Тэд гараа скочоор ороосон байсан юм. Ингээд тоглогчдыг шивээсээ далдлахыг тушааж гэсэн цуу яриа гарсан билээ. Хэн, ямар зорилгоор тушаасан хэрэг вэ? Янз бүрийн таамаг гарсан.

Хамгийн үнэний ортой нь дээр дурдсан нууц баримт бичиг байлаа. Засгийн газраас Хятадын соёл, уламжлалтай нийцэхгүй зүйлтэй хатуу тэмцэж эхэлсэн байна. Сүүлийн үед зурагтаар гарч байгаа дуучин, жүжигчид ч шивээсээ далдлан нуудаг болсон байгааг олон нийт анзаарсан. Шивээс бол Хятадад мафи болох триадатай салшгүй холбоотой зүйлд тоооцгддог. Яг л Японд шивээстэй бол якүза гэдэг шиг.

Олон нийтийн сүлжээгээр "Гуанчжоу Эвергранд" багийн хамгаалагч Чжан Линьпэнийг даапаалж, тохуурхсан меме олон гарсан. Учир нь тэрбээр бүх бие нь шивээс болсон тамирчин. Саяын тоглолтод түүнийг шигшээ багт уриагүй бөгөөд албан ёсоор гэмтлийн улмаас гэж зарласан ч үнэндээ бол гадаад төрхөөрөө шигшээ багаас хасагджээ. Хэрэв түүнийг бусад тоглогч шиг бүх шивээсээ скочоор далдал гэх юм бол муми шиг болох нь гарцаагүй.

Удахгүй Хятадын шигшээ баг тоглогчдоо ур чадвараар нь биш гадна төрхөөр нь сонгох цаг ч ирж магадгүй байна. Хятадын идэрчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Цзя Сюцюань “Надад будсан үс, шивээс таалагддагүй. Шигшээ багт орох хүсэлтэй тоглогч үсээ будахгүй, шивээсээ арилгасан байх ёстой. Хөлбөмбөгчид яаж тоглохоо бодохоос биш яаж харагдахаа бодоод байж болохгүй” гэж ярьж байлаа.

Одоогийн байдлаар Хятадын Супер лиг шинэ зарчимд яаж хандах нь тодорхойгүй байна. Тоглолтууд нь телевизээр шууд дамжуулагддаг болохоор БНХАУ-ын Телевиз, радио, киноны ерөнхий газарт захирагдах нь гарцаагүй. Шивээстэй тамирчдаа урт ханцуйтай цамц өмсгөх, эсвэл скочоор таглаад байхаас өөр аргагүй.
Шинэ зарчим одоо Хятадад тоглож байгаа гадаадын хөлбөмбөгчдөд хамаагүй ч цаашдаа Хятадад тоглох хүсэлтэй бол царай зүсээ янзлан засахгүй бол гэрээ байгуулж чадахгүй боллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
17
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.