Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Квентин Тарантиногийн 55 нас буюу түүний амьдралын дүрэм

“Би кино сургуульд явж байгаагүй, би кино үздэг л байсан”


Найруулагч Квентин Тарантино бол дэлхийн кино урлагийн нэгэн суутан билээ. Тэр ямар ч төрлөөр кино хийсэн бүгд “Тарантино” гэсэн өвөрмөц тамгатай байдаг. Тиймээ Тарантино бол кино урлагийн нэгэн үзэгдэл.
Өнөөдөр 2018 оны гуравдугаар сарын 27-нд тэр 55 нас хүрч байна. Тарантиногийн хувьд дөнгөж 55 нас гэсэн үг. Яагаад гэвэл тэр залуу, эрч хүчтэй, үзэгчдийг дахин дахин баярлуулахад бэлэн хэвээр байна.
Ингээд Квентино Тарантиногийн амьдралын дүрмийг танилцуулья.

“Хэрэв би найруулагч болоогүй бол ямар ч гэсэн өдрийн 8 цаг ажилладаг хүн болохгүй байсан. Залилан мэхлэгч болж, бүх амьдралынхаа турш цагдаа нараас зугтаж байх байсан болов уу”
“Би өнгөт арьстнууд дунд өссөн. Манай нэг найз “Жеки Браун” киноны зэвсгийн наймаачин Орделла шиг л этгээд байлаа. Мэдээж тэр хүн алж талдаггүй байсан. Гэхдээ л янз бүрийн хэрэг тарьдаг байсан”
“Би бильярд, покер тоглодоггүй. Спортын тэмцээнд очдоггүй. Телевизээр спорт үзэх нь яргалуулж байна гэсэн үг. Америкчууд 4 цаг спортын тэмцээн үздэг мөртлөө гуравхан цаг кино үзээд сууж чаддаггүй нь хачирхалтай”
“Хэн нэгний тархийг бяц буудлаа гэхэд надад ямар ч сэтгэгдэл төрүүлдэггүй. Надад хүний жирийн түүх таалагддаг”
“Надад буу байхгүй. Хүн буутай байхыг би эсэргүүцдэггүй. Европт очихоор амар амгалан газар очсон мэт санагддаг. Европт ч хэрэг гардаг. Гэхдээ Америктай харьцуулахад хүүхдийн цэцэрлэг гэсэн үг. Америкийг буутай хүмүүс байгуулсан”

“Миний алдар нэрийн 30 хувийг авна гэвэл би зөвшөөрнө. Урьд нь би гудамжаар юм бодоод зүгээр алхаж чаддаг байсан бол одоо чадахгүй болсон”
“Би кино сургуульд явж байгаагүй, би кино үздэг л байсан”
“Дунд боловсрол ч эзэмшээгүй байж хүссэн бүхэндээ хүрсэндээ би бахархдаг. Хэрэв одоо амьдралаа давтаж чаддагсан бол би сургуулиа төгсөөд коллежид элсэх байлаа”
“Би аавтайгаа уулзаж байгаагүй, уулзахыг ч хүсдэггүй. Түүнд надтай уулзах 30 жил байсан ч тэр намайг алдартай болсон хойно л уулзахыг хүсч билээ”
“Намайг айлгах юм кинонд алга болжээ. Миний хамгийн айдаг юм бол хулгана”

“Би машин сонирхдоггүй. Машин бол жирийн тээврийн хэрэгсэл”
“Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд үргэлж ямар нэг сөргөлдөөн байдаг. Нэг эмэгтэй гудамжаар явж байна. Би ард нь алхаж байлаа. Зүгээр л зам нийлсэн хэрэг. Гэтэл тэр намайг хүчирхийлэгч гэж бодно. Харин би муу юм хийгээгүй байж, буруутай юм шиг байдалд ордог”
“Оны сүүлээр би “Жинхэнэ сайн 10 кино үзэж чадсан” гэж бодох юм бол тэр жил сайн жил байжээ гэсэн үг”
“Том том санаа киног муу болгодог. Гэтэл кинонд хамгийн гол зүйл бол сайн кино хийх шүү дээ. Ажлын дундуур толгойд чинь шинэ санаа орж ирж байвал сайн хэрэг. Гэхдээ энэ нь том биш жижигхэн санаа байх ёстой. Хэрэв чи дайн бол муухай гэсэн кино хийж байгаа бол кино хийх хэрэг ер алга. Зүгээр л дайн бол муухай гээд л хэлчих. Гуравхан үг. Эсвэл дайн муухай гэхэд хоёрхон үг болно”

“American Beauty” Оскарын шагнал авснаар шинэ үе эхэлсэн. “Лаг” кино арай гэж нэг юм Оскар авсан юм. Өмнө нь Холливудын кино л үргэлж шагнал аваад байдаг байлаа”
“Миний мөрөөдлийн эмэгтэй үзэсгэлэнтэй сайхан байх албагүй, харин миний кинонд дуртай байх ёстой. Үгүй юм гэхэд миний ажлыг хүндэлдэг байх хэрэгтэй”
“Би хэзээ ч хуучин эд зүйлсээ гаргаж хаядаггүй”

“Хөгжим кино хоёр салшгүй холбоотой. Киногоо бичиж байхдаа л би хөгжмийг нь хайж байдаг”
“Би мэддэг юмаа л бичдэг болохоор хэнээс ч ичдэггүй. Миний баатрууд яг жинхэнэ амьдрал дээрх хүмүүс шиг л ярьдаг. Хэрэв би хэн нэгэнд өртэй бол баатрууддаа л өртэй”
“Ихэнх киноны үйл явдлыг хүмүүс таамагладаг. Харин огт өөр өрнөлттэй кино бас бий. Миний кино бол яг л тийм, заримдаа хатуу харгис ч хүний нүдийг баясгасан бүтээлүүд”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
34
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.