Хайх зүйлээ бичнэ үү

мин

Видео: Монгол – Маврики 0:2

Маврикийн шигшээ багтай хоёр хоногийн дараа дахин тоглолт хийнэ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.


Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг өчигдөр талбайдаа Африк тивийн Маврики улсын багтай тоглож, 0:2-оор хожигдлоо.

Манай шигшээ үндсэн цаг эхэлсэнээс дөрвөн минутын дараа 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан ч Маврикийн багийн хаалгач Жеан Луис хаасан юм. Эсрэг багийн хаалгач торгуулийн цохилт хааснаас ердөө ганцхан минутын дараа Маврикийн багийн Жастин Жеан Стеве Жонатан 5 дахь минутад тооны харьцааг нээлээ. Удаах гоолыг 2 дугаартай хамгаалагч Аугистин Жеан Фабрайс 34 дэх минутад оруулсанаар эхний хагас зочин багийн давамгайлалд өндөрлөв.

Талбайдаа анх удаа ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолт хийж буй “Талын хөх чононууд” хоёрдугаар үед үр дүнг эргүүлэх гэж илүүтэй довтолж байсан ч Маврикийн багийн хамгаалалт нягт байж чадлаа. Европын лигүүдэд тоглодог, өндөр зэрэглэлийн хөлбөмбөгчдөөс бүрдсэн Маврикийн шигшээ багийн эсрэг хүчтэй өрсөлдөөн өрнүүлж, туршлага судалсан манай залуус хоёр хоногийн дараа дахин албан бус нөхөрсөг тоглолт хийнэ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
35
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.