Хайх зүйлээ бичнэ үү

мин

У.Хүрэлсүхийн хэлсэн Монголын ЭДИЙН ЗАСГИЙН тухай ОНЦЛОХ 30 эшлэл

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.


 
Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Монголын эдийн засгийн чуулганы эхний шат болох энэ уулзалтаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж байна. Ингээд Ерөнхий  сайд У.Хүрэлсүхийн Монголын эдийн засгийн тухай хэлсэн онцлох 30 эшлэлийг хүргэж байна. 

1. 2012-2016 онд тухайн үеийн эрх баригчдын хэрэгжүүлсэн алдаатай бодлого, гадаад зах зээлийн таагүй байдлын улмаас эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан.

2. Монгол Улсын зээлжих зэрэглэл 2014 оноос хойш тасралтгүй уруудаж, 2017 оны хоёрдугаар сард Мүүдийз агентлагийн үнэлгээгээр “Хөрөнгө оруулах боломжгүй улс” гэдэг ангилалд багтаад байсан.
 
3. Өнөөдөр эдийн засгийн төлөв байдал сэргэн, тогтворжиж байна.
 
4. Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч буурч байсан бол 2017 онд  5.1 хувьд хүрч өслөө.
 
5. Өрийн удирдлагыг сайжруулж, Хөгжлийн банк болон Чингис бондын 1,1 тэрбум ам.долларын өрийг төлж барагдууллаа.
 
6. 2017 онд экспорт түүхэндээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны ашиг 1.9 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ.
 
7. Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг хоёр дахин бууруулав.
 
8. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрлээ.
 
9. Гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
 
10. Манай улсын өрхийн бодит орлого сүүлийн дөрвөн улирал дараалан өсч, өрхийн бодит зарлага гурван улирал дараалан нэмэгдсэн байна.
 
 
11. Сүүлийн хэдэн жил тасралтгүй өсч байсан ам.долларын ханшийг тогтворжуулж, төгрөгийн ханшийг чангаруулав.
 
12. Монгол Улсын бизнес эрхлэлтийн итгэлцлийн үзүүлэлт 2016 онд 30 нэгжид хүрч ихээхэн тааруу байсан бол 2018 оны гуравдугаар сарын байдлаар 51,8 нэгжид хүрч тогтвортой өсөн нэмэгдэж байна.
 
13. Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах ёстой.  
 
14. Улс орноо гадаад өрийн дарамтаас гаргах нь нэн тэргүүний зорилт юм.
 
15. Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн алхамыг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ.
 
16. Хүнс экспортлогч улс болох зорилтыг хэрэгжүүлнэ.
 
17. Төрийн шинэчлэлийн хүрээнд шударга ёс, сахилга, хариуцлагатай төрийн тогтолцоог бэхжүүлнэ.
 
18. Иргэдээ ажлын байраар хангаж, амьдралын чанарыг сайжруулна.
 
19. Нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж, үйлчилгээг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг дэмжинэ.
 
20. Засгийн газар бодлогоо боловсруулан гаргадаг ч хэрэгжилт тааруу, хяналт сул байна гэж иргэд, олон нийт шүүмжилдэг. 
 
 
21. Засгийн газар төсвөө танах, зардлаа бууруулах бодлого баримталснаар төсвийн алдагдал 2017 онд өмнөх оноос 1,9 их наяд төгрөгөөр буурсан. 
 
22. Дотоод бондын хэмжээг бууруулснаар арилжааны банкуудын эх үүсвэрийг чөлөөлж, бизнес эрхлэгчдэд зориулах  хөрөнгө, эх үүсвэрийг нэмэгдүүллээ.
 
23. Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулсан.
 
24. Монгол Улсын Засгийн газар шударгаар бизнес эрхлэгчдээ дэмжин татварын зардлыг нь бууруулна.
 
25. Төлбөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэх болно.
 
26. Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа.
 
27. Хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгох, түүнийг дагаж мөрдөхөд хялбар, зардал багатай байлгахыг зорьж байна.
 
28. Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ.
 
29. Бизнес эрхлэгчдийг хууль бусаар дарамтлагчид, хүнд суртал гаргагчидтай хатуу тэмцэнэ.
 
30. Засгийн газар - Хувийн хэвшлийнхэнтэйгээ, Засгийн газар - Ард олонтойгоо, Засгийн газар - Гадаад түншүүдтэйгээ нэг зүгт харж, хүсэл зорилгоо нэгтгэх боломжтой. 
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.19
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
2
2018.12.17
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн
3
2018.12.14
Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
30
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.