Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдөр 32 нас хүрсэн Леди Гагагийн хувийн амьдралын нууцаас

Биеийн хэлбэр нь таалагддаггүй гэдгээ нуудаггүй.


Леди Гага хэмээх өвөрмөц дуучин дэлхийн тайзанд гарснаас хойш 10 гаруй жил өнгөрчээ. Өнөөдөр тэр 32 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Ингээд Леди Гагагийн хувийн амьдралын хэдэн нууц баримтыг дэлгэе.

Стефани Жоанн Анжелина Жерманотта — энэ бол Леди Гагагийн жинхэнэ нэр. Тэр итали гаралтай.
Гага намхан нуруутай, ердөө 1 метр 55 см. Видео клипэнд орчин үеийн технологийн ачаар түүнийг өндөр болгодог.

Дуу хөгжмийн авьяасаа ааваасаа өвлөн авсан гэж Леди Гага ярьдаг.
15 настайдаа тэр Mackin Pulsifer, SGBand хамтлагт дуулж байлаа. Энэ үеэсээ л үзэгчдийг байлдан дагуулах авьяастай нь харагдсан. Янз бүрийн хувцас өмсөж, үсний лак шатаан, үзэгчдийг айлгадаг байв.
Харин 18 нас хүрээд Гага стриптиз хийдэг болсон. Шөнийн клубт тэр төгөлдөр хуур дарж сурсан байна. Хүнд хэцүү ааштай хүүхэд байсан тул гадуур тэнэн, эцэст нь гэрээсээ зугтсан юм.

Леди Гага баян цатгалан өсөөгүй. Анхны ажил нь цайны газрын үйлчлэгч байлаа.
Леди Гага хоол хийх дуртай. Итали хоолонд нугасгүй.
Хий үзэгдэл, сүнсэнд итгэдэг. Дотор нь хоёр дүр бий гэж ярьдаг. Нэг нь тэр өөрөө, нөгөөх нь өмнөх дүр нь гэнэ.

Гага өөрийгөө эрэгтэй хүнтэй адилхан гэж хааяа хэлдэг. Биеийн хэлбэр нь таалагддаггүй гэдгээ нуудаггүй. Леди Гага солгой.
Шүтэн биширдэг хүн нь Донателла Версаче. Түүний бодлоор загвар, хөгжим хоёр салшгүй холбоотой.

1960-аад онд төрөөгүйдээ их харамсдаг. Хэрэв тэр үед төрсөн бол Жон Ленноныг өөрийн болгох байсан гэж хэлдэг.
18 шивээстэй. Сүүлчийн шивээсээ 2016 оны хоёрдугаар сард хийлгэсэн бөгөөд Дэвид Боуигийн хөргийг шивүүлжээ.

Маш богино хугацааны дотор тэр “Грэмми” 6, "MTV" шагнал 30-ыг хүртэж амжсан.
Леди Гага дөрвөн удаа дампуурлаа зарлаж байв. Одоо тэр шоу бизнест 30 жил итгэл төгс ажиллана гэж мэдэгдээд байгаа.

Хэрэв амьтан байсан бол оюун ухааны бэлгэ тэмдэг Unicorn байх байсан гэж хэлсэн.
Леди Гагаг алдарт гарч эхлэхэд Кристина Агилератай адилтгадаг байв. Энэ нь Кристинад таалагдаагүй тул тэрбээр Гагаг муулж, хоёр дуучин тангараг тасарсан түүхтэй.
Гагагийн дуртай даашинз бол “My Fair Lady” киноны  Одри Хепберний даашинз. Ийм палааж өөртөө оёж өмсөх хүсэлтэй.

2006 онд тэр анх удаа Леди Гага нэрээ ашигласан. Алдарт "Queen" хамтлагийн “Radio Ga Ga" дуунаас авчээ.
2009 онд "Lady Saga" комиксийн баатар болсон. Мөн кинонд тоглосноос хамгийн алдартай нь “Америкийн аймшигт түүхүүд” цуврал.
Өөрийн дуугаа тэр "поп-бурлеск" гэж нэрлэсэн. Леди Гагагийн YouTube суваг үзэгчийн тоо нь тэрбум давсан анхны суваг болсон юм.
Леди Гага ханхүү Харриг шүтдэг.

"Guys and Dolls" жүжгийн Аделаидагийн дүрд тоглохыг багаасаа мөрөөдсөн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.