Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

OMG: Жүжигчин бүсгүй Дуучин Беойнсийн нүүрийг хазжээ

Нэр нь тодорхойгүй эмэгтэй жүжигчин рэппер Жей Зигийн тоглолтын дараах үдэшлэгийн үеэр Беойнсийн биед халдан нүүрийг нь хазжээ.


Дуучин Беойнсе нэр бүхий эмэгтэй жүжигчинд хазуулжээ! Уг хэрэг өнгөрсөн 12 сард түүний нөхөр рэппер Жей Зигийн тоглолтын дараах үдэшлэгийн үеэр болсон байна. Үүнтэй холбоотойгоор онлайн орчинд #WhoBitBeyonce гэсэн хаштаг хүртэл үүсэн, эрчийг аваад байгаа ажээ.

Уг түүх анх инээдмийн жүжигчин Тиффани Хадиш GQ сэтгүүлийн ярилцлагад өгсөн яриандаа дурдсанаар дуучин Беойнсийн шүтэн бишрэгчид болоод олон нийтийг цочроогоод байна. Түүний хэлснээр нэр нь тодорхойгүй эмэгтэй жүжигчин рэппер Жей Зигийн тоглолтын дараах үдэшлэгийн үеэр түүнтэй сээтэгнэсэн бөгөөд, мөн Беойнсийн биед халдан нүүрийг нь хазсан гэжээ. Үүний дараа дуучин Бейонсийн шүтэн бишрэгчид твиттерт тус хаштагийг үүсгэжээ.

Түүгээр барахгүй дуучин Жон Лежендийн эхнэр Крисси Тейген өөрийн твиттертээ “Беойнсийг хазсан хүн хэн байсныг мэдэхгүйгээр энэ дэлхийгээс явна гэдэг үнэхээр харамсалтай… Түүнийг хазаж чадах ганц л хүнийг би мэднэ. Харин хэлж чадахгүй нь. Тэр үнэхээр муу эмэгтэй” хэмээжээ.

Зарим шүтэн бишрэгчид нь хоорондоо аль жүжигчин түүнийг хазсан бэ гэдэгт мөрий тавьж байгаа сурагтай. 

Тухайн үед юу болсон тухай жүжигчин Тиффани хэлэхдээ “Тэр эмэгтэй үнэхээр Беойнсийг хазсан байсан. Түүнийг болгож тавина даа гэж хэлэхэд минь Беойнсе намайг зогсоосон. Беойнсе тэр эмэгтэйг угаасаа мансууруулах бодис хэрэглэчхэж, мансуурчихсан байна гэсэн. Жирийн үед ийм зан гаргахгүй хэмээн болиулсан” гэжээ.

Хүмүүс мөн жүжигчин Санаа Лэтэнийг ихээхэн сэжиглэж байсан ч түүний хувьд “Ямар ч зүйл тохиолдсон надад Беойнсийг хазаж гэмтээх шалтгаан байхгүй. Харин хазлаа гэхэд тэр нь ‘гэмгүй’ хайрынх байна” хэмээн энэхүү хардлагыг үгүйсгэжээ. 

Түүнээс гадна олон нийт жүжигчин Женнифер Лоуренс, Лена Данэм, Гвинет Пэлтроу, Сара Фостер нарыг Беойнсед гар хүрсэн гэж таамаг дэвшүүлээд байна. Сара Фостерийн хувьд үүнийг эрс үгүйсгэжээ.

Өнгөрсөн ням гарагт рэппер Биг Шоны 30 насны төрсөн өдрөөр дуучин Беойнсе болон Жей Зи нар уг шуугианаас хойш анх удаа олны нүдэн дээр гарсан байна. 

Түүнийг ингэхэд хэн хазчихав?

Дуучин Бейонсийн хувьд үүнд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Магадгүй дуучин маань тэрхүү эмэгтэйг аль хэдийн уучилсан юм болов уу? Эсвэл асуудлыг хүндрүүлээд байхыг хүссэнгүй юу? Ямартай ч бид хэзээ нэг цагт үнэнийг олж мэдэх учир тэр болтол энэ шуугианыг хамтдаа хаа хүртэл явахыг харцгаая.

Эх сурвалж: www.hollywoodlife.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
11
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.