Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Б.Лхагважав: Зөрчлийн хуулиар далайлгасан 6000 байцаагч авилга авдаг систем хөгжих гэж байна

Монголын эдийн засгийн чуулганы үеэр “Татварын хуулийн шинэчлэл” нэгдсэн хуралдаан болж өндөрлөв.


Монголын эдийн засгийн чуулганы үеэр “Татварын хуулийн шинэчлэл” нэгдсэн хуралдаан болж өндөрлөв. Хуралдааны оролцогч, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав Татварын хуулиудын шинэчлэл болон бусад сэдвийн талаар нэлээд сонирхолтой зүйлс ярьсныг дор сийрүүлэв. 

Юуны өмнө татвар төлөгч, бизнесмэнүүддээ талархал илэрхийлье. Хоёрдугаар сарын байдлаар 200 тэрбум төгрөгөөр татварын орлого нэмэгдэн, биелжээ. Сүүлийн хоёр жилд эдийн засаг хүнд байсан боловч хоёр жил дарааллаж татварын орлого биелсэн байгаа нь манай бизнесмэнүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

Татварын хуулиудын шинэчилсэн найруулгыг яарлаа гэж хэлэх хүн байна. Үнэндээ 2014 оноос хойш макро эдийн засгийн том алдаанаас болж микро эдийн засаг буюу жижиг аж ахуйн нэгжүүд туйлдаж эхэлсэн шүү дээ. Эдийн засаг нэмэх 17-гоос хасах 1 рүү эрчимтэй унасан. Энэ үед бизнесмэнүүдэд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй болсон. Тиймээс ч  татварын реформ хийгээчээ гэсэн санал гаргасан. Өөрөөр хэлбэл, дан ганц Сангийн бодлогоор яваад дампууралд дөхсөн шүү дээ. Тиймээс ч 2014 оноос эхэлж нэлээн эрчимтэй шаардлага тавьж байж НӨАТ, Аудит, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг шинэчилж батлуулсан юм. Ил тодын хуулийг ч мөн батлуулсан. 
Тэгтэл гурван хууль батлагдалгүй хоцорчихсон. Өнгөрсөн жилийн өдийд татвар төлнө, төлөхгүй гэж аж ахуйн нэгжүүд бослого хийсэн шүү дээ. УИХ-ын даргад бид найман шаардлага хүргүүлсэн. Үүний нэг нь Татварын хуулиудын шинэчлэлийг ойрын хугацаанд хийх талаарх хүсэлт байсан юм. 

Татварын эдийн засагт нөлөөлөх ач холбогдлыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд маш сайн мэдэж байгаа. Тэрбээр “Дөрвөн арвын бодлого”-ын концепцыг гардаж хийсэн хүн шүү дээ. Мөн 2008 оны Өршөөлийн хуулийг гаргахад оролцсон. Тиймээс Татварын хуулиудыг шинэчлэх, түүнийг олон нийтийн хэлэлцүүлэгт оруулах ажлыг хийсэн. Одоо УИХ-аар батлуулах нь хамгийн чухал.  

Эдийн засаг 17 хувиар өсөхөд татвар болон банкны шинэчлэл хийгээгүйгээс микро эдийн засаг өндийж чадаагүй. Татварын реформын дараа аж ахуйн нэгж, иргэддээ эрх чөлөө олгосноор өнөөдөр бид дотоод буюу гадаадын хөрөнгө оруулалтыг нээх бололцоог татварын хууль нээж байна. Гурван тулгуурт бодлогын гол асуудал энд бий. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд НӨАТ-ын хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор татварын бааз суурийг 40 дахин өсгөжээ. Энэ асуудлыг цааш нь хөгжүүлэх хэрэгтэй. НӨАТ бүртгэлээ маш сайн хийж, бүх орлогыг ховх татан авч байна. 
Хамгийн гол нь Татварын хууль өөрчлөгдөхдөө Эрүүгийн байцаан шийтгэх хуультай, Зөрчлийн хуультай, Захиргааны хэргийн шүүхтэй мөн Эрүүгийн хэргийн шүүхтэй яаж уялдаж, холбогдож ажиллах вэ гэдэг энэ системийн хоорондын уялдаа холбоог гаргаж ирэхэд дараагийн үйл явц маш их хэрэгтэй. Татвар төлчихөөд шоронд явдаг системийг халах гэж оролдох хэрэгтэй. 

Манай бизнесмэнүүд төртэй ганцхан татвараар л харьцаж байна. Гэхдээ сүүлийн 27 жилийн турш явсан Татварын системийн бузар булайг бид авч үлдэж болохгүй. Авилга авдаг системийг авч үлдэж болохгүй. 

Жишээ нь, Зөрчлийн тухай хуулиар 6000 мянган авилгын хаалга нээгдчихсэн байна. Үүнд, татварын 1600, хяналтын 2200 байцаагч орно. Мөн Нийгмийн даатгалын 2000 байцаагч прокуророор айлгаж байгаад авилга авдаг систем хөгжиж эхлэх гэж байна. Энэ системийг бага дээр нь багалзуурдаж авах хэрэгтэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (11)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.06 66.181.183.227

Бидний мөнгөөр цалинждаг Төрийн албаныхан дэндүү том бүтэцтэй юм бналэ. Хийх ажилгүй хүмүүст сул цалин өгдөгөө хэзээ цэгцлэх вэ? Дэд гэдэг албан тушаалаа больчих тэгэх үү? Салбар өүрт Маш олон байцаагч нар орон тооны, орон тооны бус ч гэх шиг хаа сайгүй сул цалин авч эдийн засгийг хямруулж бна. Ямар их дарамт вэ? Яаж хөгжих гээд бгаа Улс вэ?

0 Хариулах


Зочин 2019.04.06 66.181.183.227

Хэрэгтэй хэрэггүй маш олон байцаагчтай болсон бналээ. Татвар төлөгчидөөсөө олон хураагч, цалинжигчтай байхад Улс яаж хөгжих вэ дээ. Цалингын зардалаа багасгаачээ. Хийх ажилгүй ком тоглосон сул цалин авагчид Төрийн албанд маш их болсон шүү. Хүний нөөцийн асуудлаа шийдэж сул зарлаа танаж байж мөнгөний нөөцтэй болдог болохоос эдийн засаг нь хямарчихсан иргэд ААН-с юу олж долоох юм бэ? Тэсэрхэд 1 хуруу дутуу бна шүү шулаачидаа.

0 Хариулах


Дорж 2019.03.25 202.55.188.41

Ээлжилж төрийн эрхийг авдаг 2 нам тохироо хийсэн торгууль шийтгэлээр цугласан мөнгийг *олонхи* болсон нь авч байяаа гэж..бид бол хашаанд байгаа хонин сүрэг за

0 Хариулах


Зочин 2019.03.24 66.181.182.211

энэ зорчлийн хуулиар далайлгаж мэргэжлийн хяналт хууль цагдаагийн байгууллага нь байнга авилгал авна. Одоо дээр нь татвар нэмэгдэх юм байна даа!!!

0 Хариулах


Зочин 2019.03.24 66.181.182.137

huue hoshnogo avilga hulgaig 34 ih naydaar urshuuchihuud bitgii hutcaach .neg bol adilhan hvnd baidald orson aj ahuin negjvvdiig urshuu vgvi bol 34 ih naydaar il bolgoj huraa .

0 Хариулах


Бодит үнэн 2019.03.24 66.181.161.32

Жижиг аж ахуй нэгж болон бизнесийхэнд их дарамт шахалт үзүүлдэг болсон Цагдаа Мэргэжлийн Хяналт бүх газрууд зөрчлийн хууль ярьдаг авилгалын сүлжээ их хөгжих боломжийг олгож байгаа хууль болсон.Бизнест төр оролцхоо хэзээ болино тэр цагт улс эх орны хөгжил ярьмаар байна.

0 Хариулах


Үнэн шүү 2019.03.24 202.55.188.39

Манайхан гадны банкаа оруулж ирээд энэ банкны гажиг системиыг халах хэрэгтэй...дээрээс нь төрийн оролцоотой эрдэнэт.тт.оюу толгой.бүгдийг зараад татварын орлого дээрээ иргэдийн оролцоотой хяналтаа бэхжүүлье..ийм жижиг орчинд ямар ч бизнес өсөж торнихгүйээ...ялангуяа энэ зөрчлийн хууль

0 Хариулах


ГГан 2019.03.24 202.126.88.33

Бодит байдалд хэрэгжээд эхэлсэн. хаана ч очино зөрчлийн хууль ярьж , ялихгүй шалтагаар эрүүгийн хэрэгтэн болох шинжтэй шүү. гааль нийгмийн даатгал, мэргэжлийн хяналтаас мэдрэгдээд эхэлсэн. Бизнесийнхнийг хогийн шаар мэт нүдээр харж ямар ч тохиолдолд торгоно л гэдэг болж Тэгэхдээ тэргүй торгоно гэнэ. Нийслэл , дүүргийн шалгалтын хуваарьт танайх орсон тул ямар ч тохиолдолд торгох юм гэнэ. Мэргэжлийн байгуулгаар үйлдвэрийн стандартаар зураг төсөл нь хийгдэж улсын комист хүлээлгэн өгсөн, гал мэргэжлийн хяналтын хяналт хийгдсэн үйлдвэрийн байрт нийслэлийн мэргэжлийн хяналтаас нэг залуу ирээд танайх торгоно гэнэ дээ. Торгуулийн хэмжээ зөрчлийн хужлиар нэмэгдэж . Хэдэн зуун саяаар торгох үндэслэлүүд гарч байгаа юм байх. Тэр хэмжээгээр ярьж тохирох ажил гарч ирнэ. байцаагч нар ч аз жаргалаар дүүрч, амьдрал ахуй дээшлэх байх. Бизнесийнх нь угаасаа шударга үнэн болж томрох ямар ч боломжгүй. Ямар ч тохиолдолд буруутан болдог . Бурууг үндэслэлгүй гэх ямар ч боломжгүй. Байцаагчийнхаа шийдвэрийг ямагт өмгөөлдөг. Ганц л зам бизнесийнхэнд байна. Ярьж тохирох. Ярьж тохироно гэдэг бол бууж өгнөгэсэн үг. Зөрчлийн хуулийн жинхэнэ нэг субьект нь болно гэсэн үг. Төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол , ухамсар, чадамжийг дээшлүүлэх ажил их хэрэгтэй байна. Бага татвар өндөр торгууль гэнэ дээ. Байцаагч нарт татвар ямар байх нь огт хамаагүй торгуулиуд нь өндөр байвал болно. Үйлдвэрт ажиллах хүн хүч олдохгүй байхад байцаагч болох залуус цуварч өгөх юмбайна.

0 Хариулах


Зочин 2019.03.04 112.72.12.3

Татвараар тосвоо бурдуулж ард иргэдээ дарамталж бна

0 Хариулах


Зочин 2019.03.04 64.119.19.97

6000 хулгайч өнөөдөр төрийн нэрээр даварч болох ч тэтгэвэрт гарахдаа Цагаан давааны хог дээр заавал очно Тийм л хувь заяа хүлээнэ

0 Хариулах


Зочин 2019.03.04 203.91.115.53

Gamshig

0 Хариулах