Хайх зүйлээ бичнэ үү

мин

Уул уурхайн яам 4 том төслийн бүтээн байгуулалтыг идэвхижүүлнэ

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл идэвхтэй хэрэгжиж байна.


Монголын эдийн засгийн форумын “Уул уурхай ба үр өгөөж” салбар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал илтгэл тавьсан юм. Тэрбээл илтгэлийнхээ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дөрвөн том төслийн бүтээн байгууллалтыг идэвхижүүлэхээр ажиллаж байгааг дурдлаа. 

Үүнд, зэс хайлуулах, газрын тос боловсруулах, нүүрс, кокс химийн болон төмөрлөгийн үйлдвэр байгуулах төсөл багтаж байна. Уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхэд говийн бүсийг усаар хангах “Хэрлэн-говь” хөтөлбөрийг эхлүүлэх шаардлагатай гэж яамны зүгээс үзэж байгаа гэнэ. 

Өдгөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл идэвхтэй хэрэгжиж байгаа гэнэ.  Монгол Улс газрын тосны хувьд 332.6 сая тонн баталгаажсан нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.2 сая тонн юм. Шинээр Хөх нуур, Галба гэсэн хоёр талбайд нөөц илрэх чиг хандлагатай байгаа. 2017 онд 7.6 сая баррель газрын тос олборлож, улсын төсөвт 198.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2018 онд 223 тэрбум төгрөгийг газрын тосны салбараас улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.02
Жан Себастъян Жак: Цахим эрин манай салбарт томоохон эргэлт авчирна
2
2018.10.22
Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд: КАТАР, ВЕНЕСУЭЛЬ (1)
3
2018.06.11
TerraCom Өмнөговь аймгаас нүүрсний шинэ орд илрүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
26
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.