Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ажилд ороод уулзаж учирдаг 14 төрлийн хүн


Шинэ ажилд ороод, ер нь ажил гэх талбарт гараад та янз бүрийн хүмүүстэй л уулзана. Гэхдээ энэ 10 төрлийн хүнтэй цуг ажиллах нь гарцаагүй юм.

1. Ээж шиг нэгэн

Хүн бүхэнд анхаарал тавьж, угаалгүй орхисон аягыг тань угаан, хааяахан ширээг тань цэгцлээд өгсөн байх нь ч бий. Хоолоо идсэн үү, өнөөдөр яасан нимгэн ирсэн юм гэх үг нь танд дотно санагддаг.

2. Байнга “өвддөг” нэгэн

Эрүүл мэнддээ маш их анхаарал тавьдаг, байнга энд хэвтлээ, тэнд үзүүллээ гээд явж байх нь бий. Ажил дээрээ хүртэл толгой нь байн байн өвдөж, ширээгээ дэрлээд сууж байх болно.

via GIPHY

3. Хамгийн хөгжилтэй ажилтан

Тэр ажил дээр орж ирсэн цагт ажил гэрэлтээд л, инээд хөөрөөр дүүрээд ирнэ. Хүн бүхнийг инээлгэж, тоглоом хийх чадвартай.

4. Чимээгүйхэн суугаад, ажлаа хийдэг нэгэн

Тэр баасан гарагт хамт гадагшаа гарахгүй, хоолонд орсон ч, чөлөөт цагаа өнгөрүүлсэн ч дуугүйхэн л сууж байдаг. Түүнийг ажлын ширээнийхээ ард сууж байгааг л та хардаг. Аан бас хааяадаа нэг жиг жуг хийн инээд алдаж суудаг.

5. Зочин хүлээн авагч

Энэ хүн маш их найз, танилуудтай. Ажил дээр найз нөхөд, гэр бүлийнхэн, салсан, нийлсэн хүмүүс нь ч ирэх болно.

6. Жүжгийн гол дүр

Энэ төрлийн хүмүүс жинхэнэ бүх асуудлыг дэвэргэгч байдаг. Юуг ч байсан кино шиг л болгож орхино. Нэг зүйл ярих гэж бүтэн түүх болгоно. Тэдэнд бүх зүйл маш хүнд тусдаг ба өөрөө ч хүмүүсийг тийм болгож орхидог.

7. Загварын ертөнцийг шуугиулагч

Энэ хүн өдөр болгон баяр цэнгээнд явах гэж буй мэт сайхан хувцаслаж ирдэг. Түүний загварын мэдрэмж гайхалтай бас содон. Заримдаа та яг л загварын салбарын ямар нэг ажил хийдэг мэт санагдаж магадгүй юм. Тэдэнд юунд ч, ямар ч үед өмсөх сайхан хувцас байдаг.

8. Байнга даардаг эсвэл дандаа халууцдаг хүмүүс

Тэдний амнаас ямагт л, “Ямар хүйтэн юм бэ”, “Хайлж урслаа шүү дээ” гэх мэт үг гарна. Зузаан хөнжил нөмрөөд суух шахах нь энүүхэнд.

9. Ахмад дайчин

Тэд танд эцэс төгсгөлгүй зөвлөгөө, сургаал хайрлах болно. Мэдээж танд хэрэгтэй олон зүйл хэлж өгнө. Залуу хүмүүсийн хувьд энэ хүмүүс яг л багш шиг нь байдаг.

10. Юу хийдэг нь тодорхойгүй хүн

Ажилд маш их хэрэг болдог олон зүйл хийдэг ч ихэнх хүмүүс түүний ажлын тухай юу ч мэддэггүй. Яг ямар зүйл хөөцөлдөж яваа, юу хийдэг талаар нь шинэхэн орсон хүмүүс тэр тусмаа ямар ч ойлголтгүй байдаг.

11. Урлагийн их авьяастай нэгэн

Шавхагдашгүй мэт их авьяастай, юм юмны захтай хүн танай ажилд байдаг л биз дээ? Байж л байгаа...

12. Цуврал алуурчин байж мэдэх нэгэн

Тэдний дүр төрх даруухан, эгэл боловч заримдаа эвгүй тал нь цухалзаж харагддаг. Тэд маш дуугүй, ажлаа л хийж суудаг ёс зүйтэй нэгэн мэт харагдавч цаанаа хэн байж болох нь тодорхойгүй нууцлаг байдаг.

13. Гар нийлдэг “найз”

Ажил дээр тань санаа нийлдэг ганц эсвэл тэрнээс олон хүн байдаг л биз? Юу ч байсан хамт хийхэд тэр дор нь дуусгаж, амжилттай байж чадах мэт санагдана.

14. Жинхэнэ босс

Тэд хүмүүсийг яаж удирдаж чадаж байгааг та биширдэг. Хүн бүхэнд үүрэг даалгавар өгч, хэрэгтэй зөвлөгөө хэлэхийн сацуу ямар ч ажлыг хийлгэж чаддаг. Тэд боломжгүй мэт ажлыг ч бүтээж чаддаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
8
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.