Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Сартай уншлага” буюу Монголд анх удаа уншлагын театр амилах гэж байна

Зохиолч Гүн Г.Аюурзаны “Цасны роман” өгүүллэгээр бүтсэн “Сартай уншлага” эвэнт ирэх бямба гарагт.


Зохиолч Гүн Г.Аюурзаны “Цасны роман” өгүүллэгээр бүтсэн “Сартай уншлага” эвэнт ирэх бямба гарагт буюу 3 сарын 31-нд 19 цагаас “Black box” театрт болох гэж байна. Уг арга хэмжээ нь театрын шинэ төрөл болох уншлагын хэлбэрийг Монголд анх удаа амилуулж байгаагаараа онцлог.

Энэ нь театрчилсан тавилттай бус харин сонгогдсон зохиолыг мэргэжлийн жүжигчин уншиж танилцуулдаг  орчин үеийн театрын сонирхолтой хэлбэр юм. Ингэснээрээ  уншигч үзэгчид хэн нэгэн найруулагчийн хийцэнд баригдахгүйгээр өөрийн дүгнэлтийг хийх боломжийг олгодогоороо давуу талтай.

Арга хэмжээг зохион байгуулж буй “Бид театрт хайртай” ТББ-ын залуус анх удаа болж буй “Сартай уншлага”-даа Г.Аюурзаны “Цасны роман”-ыг онцолж сонгосон байна. Долоон хэлээр орчуулагдан дэлхийн уншигчдийн хүртээл болоод буй уг өгүүллэгийн талаар утга зохиол судлаач, шүүмжлэгч нар сонирхолтой таамгуудыг дэвшүүлдэг нь уг романыг сонгох шалтгаан болжээ. Тиймээс энэ үеэр утга зохиол судлаач шүүмжлэгч, “Гэгээн Муза” наадмын шүүгч Х.Чойдогжамц урилгаар оролцож үзэгчдэд мэргэжлийн шүүмжээ хуваалцах юм.

“Сартай уншлага”-ын үеэр сонгодог хөгжимчид өгүүллэгийн хэмнэлд аяз тоглож, консепттой нийцэхүйц дүрслэх урлагийн инстоляци /өрөг урлаг/ төрлийн бүтээлүүдээр үзэсгэлэн гарна.

Өгүүллэгийг “Black box” театрын жүжигчин М.Батмагнай уншиж,  энэ үеэр Иелийн их сургуулийн хөгжмийн ангийг дүүргэсэн чадварлаг уран бүтээлч Э.Батмягмар альт хийл тоглож, уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ “Өөрийгөө сонс”, “Үүргүй шувуу” инстоляциа танилцуулна.

Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нь Нидерландад болсон Европын хамгийн том наадмуудын нэг болох TodaysArt олон улсын наадамд оролцож, өөрийн шинэ медиа бүтээлийг танилцуулаад ирсэн авьяаслаг залуу уран бүтээлч юм. Эвентийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТАСАЛБАРЫГ:

✔️ “Black box” театрын КАСС

✔️WWW.TICKET.MN

✔️ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ: 1900-1800

☎️ 9411-2757, 8905-0117

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.23
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
2 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
1
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.