Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Британийн парламент Монголын талаас дэвшүүлсэн аливаа саналыг дэмжиж ажиллах болно

Женев хотноо болж буй ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганд Монгол Улсын парламентын төлөөлөгчид оролцож байна.


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Монгол Улсын парламентын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганы үеэр  нэгдсэн хэлэлцүүлэг, хурлуудад оролцохын зэрэгцээ гадаад орнуудын зочид, төлөөлөгчидтэй хоёр талын ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Британийн парламентын Лордын танхимын дэд дарга, хатагтай Глориа Хүүпер тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Мөн хоёр талын парламентын харилцааг бэхжүүлэхэд харилцан айлчлал чухал ач холбогдолтой бөгөөд тэдгээр нь зөвхөн институц хооронд төдийгүй парламентын гишүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцахад чухал ач холбогдолтой гэв.

Британийн Лордын танхимын дэд дарга, хатагтай Глориа Хүүпер “Британийн парламентын гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Британийн парламент Монголын талаас дэвшүүлсэн аливаа саналыг дэмжиж ажиллах болно” гэлээ.

Түүнчлэн БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ри Жун Хёг-тай хийсэн уулзалтаар Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г идэвхжүүлэх асуудлыг хөндсөн бол, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга Пётр Олегович Толстойтой уулзах үеэр энэ оны зургаадугаар сард ОХУ-ын Москва хотноо болох Олон улсын парламентчдын дээд хэмжээний уулзалтад Монголын парламентчид оролцохыг урив.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Б.Саранчимэг нар БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чин Ёнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээрх хоёр орны хүчин чармайлтыг дэмжих, Монгол-Солонгосын хооронд зорчих жуулчдын тоо тасралтгүй нэмэгдэж байгааг харгалзан нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцсан байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
17 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
17 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
32
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.