Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

В.М.Вовк: Монголын хөдөө аж ахуйн салбарт Беларусийн техник технологийг нэвтрүүлэх боломжтой

Шадар сайд Беларусийн Аж үйлдвэрийн сайдыг хүлээн авч уулзлаа.


Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд, Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга В.М. Вовкийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Беларусь хоёр улс эдийн засаг, улс төрийн уламжлалт харилцаатай бөгөөд худалдаа, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол гээд олон салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх ихээхэн нөөц боломж байгааг талууд харилцан илэрхийлэв. Беларусийн сайд В.М.Вовк “Манай улс Монгол Улсаас экологийн цэвэр бүтээгдэхүүн болох малын ноос, арьс худалдан авахыг сонирхдог. Беларусь улс дотооддоо үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмжөөр хөдөө аж ахуйн салбараа бүрэн хангаснаар жилд 5 тэрбум гаруй долларын бүтээгдэхүүнийг экспортолж байна. Тиймээс Монголын хөдөө аж ахуйн салбарт Беларусийн техник технологийг нэвтрүүлэх боломжтой” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин, Беларусийн Аж үйлдвэрийн сайд В.М.Вовк нар түүнчлэн Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт шаардлагатай байгаа техник хэрэгслийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломжийн талаар санал солилцлоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.