Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

АНУ-д кофе "Хорт хавдар үүсгэх бодис агуулдаг" гэсэн бичигтэй болно

Уг тогтоол одоо хэрэгжиж эхлэх нь.


Кофе үйлдвэрлэгч болон худалдаалагчид Калифорниа мужийн хорт хавдрын эсрэг хуулиас зугтаж чадахгүй нь бололтой. Учир нь тогтоолын дагуу хэрэглэгчдэд кофенд агуулагдаж буй хорт хавдар үүсгэх боломжтой химийн бодисыг мэдэгдэж байх ёстой аж. Өөрөөр хэлбэл худалдан авч буй кофе “Кофе хорт хавдар үүсгэнэ” гэсэн бичигтэй болох ажээ. 

Калифорниа мужийн Лос Анжелес хотын шүүгчийн Starbucks, Target, Seven-Eleven, Whole Foods Market зэрэг томоохон компаниуд хүргүүлсэн анхааруулгыг үл хайхарсан тул ийн шийдвэр гаргасан байна.

Тэдгээр компаниудын хувьд Калифорниа мужийн 1986 онд батлагдсан 65-р Тогтоолын дагуу кофенд агуулагддаг акриламид химийн бодисыг хэрэглэгчдэд анхааруулан мэдэгдэггүй хэмээн буруутгагджээ. Тус тогтоол нь хүмүүсийн өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд химийн бодисын агуулагдаж буй хэмжээг бүтээгдэхүүн дээр бичиж байхыг бизнесийн байгууллагаас шаарддаг юм. 

Харин кофе үйлдвэрлэдэг компаниудын хувьд акриламид бодис кофег хуурах явцад байдаг хэдий ч, бэлэн болсон кофенд агуулагддаг акриламид бодисын хэмжээ ямар ч аюулгүй гэж үзжээ. Лхагва гарагт болсон шүүх хуралдааны үеэр Дээд шүүхийн шүүгч Елихү Берле хэлэхдээ “Буруутгагдаж буй компаниудын хэлж буй кофе хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдэг баримт нь үнэндээ хангалтгүй байсан” гэжээ.

Кофе үйлдвэрлэгчид болон худалдаалагчдын хувьд дөрөвдүгээр сарын 10 хүртэл тус шийдвэрийг давж заалдах боломжтой юм. Зарим кофе худалдаалагч энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөн өөрийн нэрийн дэлгүүрүүддээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.11.29
Эрүүл хийгээд амттай өглөөний цай
2
2018.11.29
UB.LIFE-ийн туршилт: Та шоколад амтлаад орцыг нь ялгаж мэдэрч чадах уу?
3
2018.11.21
Амттанд дуртай хүмүүсийн мэдэхэд илүүдэхгүй “АМТТАЙ” 10 баримт
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
43
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.