Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хэзээ ч гэрлэж болохгүй 10 залуу/бүсгүй​

Эдгээр 10 хүний бүгдтэй нь уулзалгүй “зөв нэгнийг” олсон бол та тун азтай нэгэн юм!


Хүн бүр залуу насандаа олон төрлийн, өөр өөр хүмүүстэй уулзаж, танилцан, хорвоог танин мэдэх их аялалд гардаг билээ. Энэ аяллаас бидний олох хамгийн том зүйл бол амьдралын хань. Гэвч хүн бүр “жинхэнэ хайр”-ыг шуудхан л олчихдоггүй. Залуу насандаа уулзаж, гэрлэх магадлалтай “хамгийн муу сонголтууд”-ыг онцолж байна. Эдгээр 10 хүний бүгдтэй нь уулзалгүй “зөв нэгнийг” олсон бол та тун азтай нэгэн юм! 

1.Тантай уулзахыг хүсдэг ч хүүхдийн тухай ярианаас бултдаг нэгэн.

blinking guy GIF by Ariel Hart

Тэд тантай уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүсдэг ч хамтын амьдралын тухай ярихгүй. Хэрвээ та ч бас “хөгжилтэй байх” гэсэн зорилготойгоор түүнтэй уулзаагүй бол харилцаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй. Та гэрлэх, хүүхэдтэй болох шийдвэр гаргалаа ч тэр тийм ч "нааштай" хандахгүй. 

2. Үргэлж танаар төлүүлэхийг хүсдэг залуу/бүсгүй. 

Эхний хүнтэй ижил төстэй боловч тэр үргэлж танаар төлүүлэхийг, таныг хүргэж өгөхийг шаарддаг нэгэн юм. Өөрөөр хэлбэл, түүнд таны эд хөрөнгө, унаа хэрэгтэй болохоос жинхэнэ та хэрэггүй гэсэн үг. Түүнд тан шиг залуус/бүсгүйчүүд хэд хэд байх магадлалтай. Гэрлэлтийн дараа байдал өөрчлөгдөхгүй л болов уу. 

3. Байнга салах шийдвэр гаргадаг ч эргээд нийлдэг залуу/бүсгүй.

broken heart crying GIF by Elise Gravel

Та хоёр олон удаа хэрэлдэж, муудалцаж байсан. Гэвч нэг мэдэхэд эргээд л нийлчихдэг. Удахгүй ахиад л хэрэлдэнэ. Тэгсгээд л нийлчихнэ. Хагарсан шаазан ахин дахин хагарах бүртээ танд шаналлаас өөр зүйл үлдээхгүй л болов уу даа. 

4. Таны гэр бүл, найзуудыг үзэн яддаг нэгэн. 

angry brad pitt GIF

Гэр бүл, найз нөхөд тань түүнийг үзэн яддаг. Таарамжгүй харилцаатай, хөндий  хүйтэн ааштай байж болох ч үзэн ядах хэмжээнд хүрсэн бол харилцаагаа анхаарах л хэрэгтэй. Эцэг эхийн бодол ямагт зөв байдаг шүү дээ. 

5. Тантай 7 хоногийн 7 өдөр хамт байхыг хүсдэг хүн.

Image result for ларьдма

Өөрөөр хэлбэл, тэр танд чөлөөт цаг байх хэрэггүй гэж боддог. Та түүнтэй хамт байхын тулд хүсдэг ажлаасаа гарч, дуртай клубтээ очихоо больж, найзуудтайгаа уулзахаа ч багасгана. Гэтэл тэр өөрөө хүссэн үедээ гараад л явчихна. Та хоёр хамт хөгжилтэй, жаргалтай байж болох ч ямар ч хосын харилцаанд хувийн эрх чөлөө хэрэгтэйг санаарай. 

6. “Яг миний сонирхол” гэсэн баг зүүсэн нэгэн. 

casper the friendly ghost vintage GIF

Анх түүнтэй уулзаад та “Яг надад тохирох нэгэн” гэж бодсон. Гэвч эцэст нь тэр зөвхөн танд л зориулж хуурамч баг зүүж байсныг олж мэдэх болно. Энэ төрөлд хамаарах боломжтой нэгэнтэй гэрлэхээр төлөвлөж байгаа бол харилцаагаа гэнэхэн шалгаад үзэхэд гэмгүй. Эсвэл илүү сайн бодоод, ярилцаарай. 

7. Хуучин найз бүсгүй/залуутайгаа харилцаатай байдаг хүн.

Тэр хэлэхдээ “Зүгээр л найзууд болсон” гэсэн. Гэвч та тэднийг найзуудаас дотно болохыг мэдсэн. Энэ тохиолдолд түүнтэй заавал ярилцаж, бүхнийг тодорхой болгоорой. Гэрлэлт насан туршийнх шүү дээ. 

8. Шууд гэрлэхийг хүсдэг нэгэн. 

1-р төрлөөс ялгаатай нь тэр дэндүү яаруу. Тэр таныг танин мэдэх хугацаа гаргалгүй шуудхан л гэрлэж, хамтын амьдрал эхлүүлэхээр яарах болно. Танд мэдэгдэлгүй гэрт тань ирж, ээж аавтай тань хүртэл уулзахыг хүснэ. Гэтэл та түүний ямар ажил хийдгийг ч төдийлөн мэдэхгүй… 

9. Таны сонирхлыг үгүйсгэдэг залуу/бүсгүй. 

tv show lol GIF

Тэр таны дуртай дуучин, хөгжмөөр тоглоом тохуу хийдэг. Түүний бүх зүйл танд таалагддаг ч энэ л занд нь дургүй бол харилцаандаа дүгнэлт хийгээрэй. Яваандаа тэр зөвхөн сонирхлоор зогсохгүй таны оршихуйг ч дорд үзэж мэдэх юм. 

10. Салхи шиг нэгэн. 

flying charlie sheen GIF

Тэр гэнэтхэн гарч ирээд танд үнэтэй бэлэг, хайрын үг хэлдэг. Гэвч удалгүй алга болчихно. Хэсэг хугацаанд ор сураггүй болох ч ахин гарч ирээд л мөрөөдлийн нэгэн гэдгээ танд мэдрүүлнэ. Тэр танаар тоглоом хийж байж мэдэх учир сэтгэлээ нээн ярилцаад үзээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
2
1 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
3
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
46
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Joy 2021.06.23 197.211.58.51

бүгдээрээ сайн байцгаана уу, өнөөдрийн аз жаргалаас болж энэ мэдүүлгийг өгч байна, миний нэрийг Лилиан гэдэг, би арав гаруй жилийн өмнө гэрлэж байсан миний хайртай нөхөр, нэг л өдөр ажлаасаа эргэж иртэл хэзээ ч хүсээгүй гэр бүл салалтын бичиг өгснийг мэдэхээс өмнө надтай дахин уулзах, би гэж гуйж, бүгдийг туршиж үзсэн боловч юу ч болсонгүй, би маш их гомдсон Би түүнд маш их хайртай болохоор би бараг л амьдралаа алдсан, тиймээс найз минь надад энэ гайхамшигтай, гайхалтай шившлэгтэн доктор Окосыг танилцуулсан эцэст нь надад тусалсан ... Би хэзээ ч иймэрхүү зүйлд дуртай хүн байсангүй, гэхдээ би цөхрөнгөө барж, сонголтгүй үлдсэн тул дурамжхан оролдохоор шийдсэн ... Тэр тусгай залбирал хийж, үндэс, ургамал хэрэглэсэн ... 3 хоногийн дотор тэр над руу залгаад надад тохиолдсон сэтгэл хөдлөлийн бүх сэтгэлийн шаналалд харамсаж, байшин руугаа буцаж ирэн, бид аз жаргалтай амьдарсаар байна.Би түүнийг дэлхийн өнцөг булан бүрт тулгарч буй бэрхшээлтэй олон хосуудтай танилцуулж, тэд сайн мэдээг дуулгалаа .. Тэнд байгаа хэн нэгэн түүний тусламж хэрэгтэй байна гэдэгт гүнээ итгэж байна, та гэр бүл дэх том бэрхшээлийг даван туулж байна уу эсвэл танд маш сайн ҮЛГЭЛ ӨГҮҮЛЭГЧ ДР ОКОС БИД ТАНЫ ХАЙРЫГ НЬ ӨГҮҮЛЖ, ХАЙРЫГАА БУУРУУЛЖ, ГЭРЛЭЛЭЭГЭЭ АВРАХАД ТУСЛАНА. Тиймээс үнэхээр гэр бүл / харилцаагаа аврахын тулд илүү их хүчин чармайлт гарга үнэ цэнэтэй. түүнтэй +2348134156715 whatsap дугаараар холбогдоорой түүний Via имэйл [email protected]

0 Хариулах