The Voice of Mongolia: Хамгийн харамсалтайгаар ХАСАГДСАН 6 оролцогч хэн байв?
Буцааж авчирч болдоггүй юм уу?
The Voice of Mongolia шоу бидний ярианы гол сэдэв, ням гараг бүрийн орой алгасалгүй үзэж, долоо хоногжин ярьдаг зүйл болоод байгаа билээ. Шүүгчид өөрийн багийн хоёр оролцогчийг халз өрсөлдүүлж, нэгийг нь авч үлдэх зарчмаар явж байгаа. Харин энэ халз өрсөлдөөний үр дүнд МАШ ХАРАМСАЛТАЙГААР хасагдсан, олны хайрыг татсан хэд хэдэн оролцогч байгаад байна.
Дахиад оруулаад өрсөлдүүлж болдоггүй юм байхдаа гэсэн хэд хэдэн оролцогчдын *ионк* гэсэн үзүүлбэрийг хүргэе.
1. Өлзийсайхан - Where Did You Sleep Last Night
Үүнийг энэ тэнцүү дуулалт байсан гэдэг. Хамгийн ихээр сэтгэл хөдөлгөсөн үзүүлбэр байсан.
2. Баяржаргал - Анхны хайр
Хамгийн их маргаан дагуулсан үзүүлбэр.
3. Хулан - Bang Bang
Хоолойнд нь таараагүй, өөр төрлийн дуу дуулуулж, буруу өрсөлдүүллээ гэсэн шүүмж их гарсан.
4. Алунгоо - Winter
Гурван хүн зэрэг дуулан өрсөлдсөн. Гол нь яг тодорсон хүний нэрийг хэлэх гэж байгаад хасагдсан хүний нэрийг түрүүлж хэлсэн нь шүүмж дагуулаад байгаа.
5. Билгүүн - Нүд чинь хайр харуулна
Бас л нэг маргаантай үзүүлбэр. Хүмүүс яг юуг нь харж сонголт хийсэн бэ гэдэг дээр эргэлзээд байгаа.
6. Билэгт - Crazy
Хүмүүс авч үлдээд, цааш ямар байхыг нь харахыг хүсэж байсан хүмүүсийн нэг. Бас л сонин содон юм гарч магадгүй л залуу байсан.
Таны бодол ямар байна вэ?