Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Англи залууст 25 нас хүрмэгц нь УЛСААС 10 МЯНГАН ЕВРО өгөх санаачилга гаргав

Ир Британийн бүх иргэдийг 25 нас хүрэхэд нь улсын татварын сангаас 10 мянган еврог хөрөнгө болгон өвлүүлэх талаар хэлэлцэж байна.


Их Британий нийт иргэдийг 25 нас хүрэхэд нь улсын татварын сангаас 10 мянган еврог хөрөнгө болгон өвлүүлэх талаар тус улсын Бодлого, Судалгааны байгууллага санал дэвшүүлжээ. 

Related image

2029/2030 онд Шотланд дахь Их Британий Төв банк 186 тэрбум евро бүхий  эл хөрөнгийг бүрэн төвлөрүүлэх боломжтой юм. Уг хөрөнгийг олгосноор бүх залуу үеийнхэнд ирээдүйгээ бүтээхэд нь тусалж, амьдралаа босгоход нь хувь нэмэр оруулахаас гадна улсын болон олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх худалдан авалт, шилжүүлгийг уян хатан болгож, зах зээл дэх мөнгөн хөрөнгийн урсгалыг сайжруулах онцгой ач холбогдолтой аж. 

Их Британий нийт орон сууцны 44 хувийг нийт иргэдийн 10 хувь нь эзэмшдэг. Улсын өмчит хөрөнгө оруулалтын санг бий болгосноор хүн бүрт тэгш эрх, тэгш хөрөнгийг бий болгож чадна гэж тус байгууллагаас үзжээ. Одоогоор 70 гаруй орон улсын өмчит хөрөнгө оруулалтын сантай. Норвеги улс л гэхэд 1990 онд улсын өмчит хөрөнгийн санг бий болгосон нь өдгөө 1 триллион ам.доллар болон нэмэгдээд байна. 

Image result for UK-born citizens

“Хэн хөрөнгөтэй байсан нь уг хөрөнгөө үе залгамжлан эзэмшиж байна. Тиймээс улсын орлогыг нийт иргэдэд тэгш хүртээх бодлогыг баримталснаар иргэн бүрт хуваарилалтыг бий болгох боломжтой. Хэн хөрөнгөтэй байсан нь бус иргэн бүр нэгэн адил эрх эдэлнэ” гэж тус улсын Бодлого, Судалгааны байгууллагын эдийн засагч Кэрис Роберт мэдэгджээ. 

Эх сурвалж: Theguardian.com 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Ким Жон Уныг Монголд урилаа
2
Уржигдар
Хиагтад Б.Ринченгийн хөшөөг босголоо
3
Уржигдар
Монголын үзэсгэлэнт бүсгүй Японы гал сөнөөгч болов
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
39
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.