Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гүүрэн гарц барихтай холбогдуулж долоон түр зам гаргана

Нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.


Нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (НХТЕТГ)-ын орлогч дарга Ц.Тулга нар оролцов.

Энэ онд Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр гэсэн ТАВАН эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 43.5 км авто зам, 3050 урт метр гүүр  барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Түүнчлэн гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Эдгээр ажил нь энэ сарын 5-15-ны хооронд эхлэх юм байна. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх бол Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгах юм байна. Замын цагдаагийн уулзварын өмнөх гүүрэн гарцын ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан долоон байршилд түр зам гаргаж байгаа талаар албаныхан мэдээллээ.

“Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төсөл”-ийн ажилтай холбогдуулан дараах 7 түр замыг гаргаж байгаа аж. Тодруулбал:

  1. Махатма Гандигийн гудамжийг нарны замтай холбох 0.41км түр зам
  2. Махатма Гандигийн гудамж-нийслэл хүрээ өргөн чөлөө-Хүннү 2222 хорооллын хойд талын авто замтай холбох 0.7км түр зам
  3. Рапид харш хорооллын авто замыг нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох 15у/м түр зам
  4. Махатма Гандигийн гудамж–нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53км түр зам
  5. Нийслэл хүрээ өргөн чөлөө-Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32км түр зам
  6. Хүннүгийн гудамж–Саруул хотхон–Соёолжийн гүүр 0.32км авто зам
  7. Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох 0.14км авто замууд гэсэн байршлууд багтаж байгаа юм.

3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажил ирэх сард эхэлнэ

УСУГ-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн “Энэ оны манай төлөвлөгөөнд 13 ажил төлөвлөсөн. Авто замын нөхөн сэргээлт болоод авто замын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд бий. Үүнээс онцгойлж хэлбэл 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийгдэнэ" гэж мэдээлээ.

Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, Сүхбаатар дүүргийн 1, 4, 5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн 3-р хороо буюу баруун Сэлбийн гудамж зэрэг газарт 17-20 хоногийн хугацаанд авто зам хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ. Шугам сүлжээ засварын ажлыг хийснээр ундны усны чанарын асуудал өндөр түвшинд очно гэж тооцоолж байгаа. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэр бохир усны төслийн ажил байгаа. Үүний хүрээнд Зуун айлын уулзвараас Тосгоны овооны уулзвар хүртэлх нэгдүгээр эгнээ түр хэсэгчлэн хаагдана. Уг ажил энэ оны тавдугаар сарын 01-нээс эхлээд есдүгээр сарын нэгэн гэхэд бүрэн хийгдэж дуусна” гэв. 

2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ

“Нийслэлийн хэмжээнд энэ онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ. Үүнээс дулааны шугамын 32 ажил, ус хангамжийн 15, ариутгах татуургын 11, харилцаа холбооны 41, үерийн далан суваг ус зайлуулах системийн 19 ажил хийгдэх юм. Эдгээр ажил хийгдэх үеэр авто замын зорчих хэсгүүд хэсэгчлэн түр хугацаагаар хаагдана. Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд төмөр зам дээгүүр 13 байршил дээр гүүрэн болон нүхэн гарц хийхээр төлөвлөсөн байдаг. Мөн олон давхар зам гүүрийн 17 ажил төлөвлөгөөнд тусгагдсан. Үүний эхний ажил нь Зүүн дөрвөн зам болон Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил байгаа” хэмээн НХТЕТГ-ын орлогч дарга Ц.Тулга ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
20 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
21 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
42
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.