Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нигилист үзлийг төгс мэдрүүлэх 5 КИНО

Орчлонг үгүйсгэгч нигилист үзлийн талаар хамгийн сайн ойлголт өгч чадах бүтээлүүд.


Орчлонг үгүйсгэгч нигилист үзлийн талаар хамгийн тодорхой ойлголт өгч чадах бүтээлүүд. 

1.”The Big Lebowski” 1998 

Image result for The Big Lebowski

“Энэ киноны дүрүүд зохиолын гол санаанаасаа чухал гэдэгт онцгой чанар нь нуугдаж байгаа” гэж найруулагч Жоэл Коэн хэлжээ. Дүү Этан Коэний хамт бүтээсэн эл бүтээлийн гол дүрүүдийн философи нэвт ханхалсан харилцан яриа бүхнийг огоорогч нигилист үзлийг бэлхнээ харуулна.

2.”The Nihilist”  1905

Image result for The Nihilist (film) 1905

Нөхрөө улс нийгмийн буруугаас алдсан эмэгтэй нигилистүүдийн бүлэглэлд орно. Тэд нэгдэж, засгийн газрыг галдан шатаахаар тэмцэх бөгөөд эмэгтэй уг тэмцлийн үеэр амиа алдана. Гэвч чухам “Яагаад?”, “Юуны тулд?”, “Ямар өөрчлөлтийн төлөө?” зэрэг хариултыг киноны дараа та ойлгох бизээ. 

3. “Naked” 1993

Image result for the naked 1993

Найруулагч Майк Лигийн энэхүү бүтээл тайлбарлахад хамгийн төвөгтэй киноны тоонд багтдаг. Гол дүр болох Жонни ч кино урлагийн цөөнх дүрүүдийн нэг. Тэр гудамжинд амьдарч, хэрэн хэсч, эргэн тойрноо, эмэгтэйчүүдийг, ямар ч нөхцөл байдлыг, бүр өөрийгөө ч үзэн яддаг. Гэвч киноны төгсгөлд Дэвид Тьюлисийн гарамгай жүжиглэлтээр амилсан Жонни таны сэтгэлийг татах нь гарцаагүй. Харин яаж? 

4. “Pale Flower” 1964

Image result for pale flower 1964

1964 онд бүтээгдсэн Япон найруулагч Масахиро Шинодагийн оргил бүтээлийн нэг. Ухаалаг харилцан яриа, жир бус биеэ авч явах нигилист залуу, түүний эргэн тойрон дахь хүмүүсийн бүүдгэр байдал хар цагаан дүрслэлтэй тун “догь” хоршино гээч.

5. “I Stand Alone”  1998

Related image

Найруулагч Гаспар Ноэгийн хүн, нийгмийн оршихуй, утга учрын талаарх сод бүтээл. Олон нийттэй дасан зохицохоор “бүдчиж” яваа гол дүрийн алуурчин залуу нигилистийн төгс жишээ юм. Түүний амьдралд ямар ч зорилго, итгэл үгүй боловч олхиогүй, гажуудсан, шаналлаар дүүрэн орчлон ертөнцөд тэр эсрэгээрээ илүү утга учиртай амьдарч байгаа ч юм бил үү? 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
13 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
14 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
49
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.