Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нэг шүлгийн 3 орчуулга: Канэко Мисүзү “Би, болжмор, хонх"

Ингээд манай гурван орчуулагч бүсгүй эх хэлэндээ хэрхэн буулгасныг сонирхоцгооё.


Японы яруу найрагч, хөгжмийн зохиолч эмэгтэй Канэко Мисүзү /1903-1930/ Ямагүчи мужийн Нагато хотын дэргэдэх Сэнзаки хэмээх загасчдын тосгонд төржээ. Түүний төрөлх тосгоны амьдрал далай тэнгисээс буюу хэр зэрэг загас баригдсанаас шалтгаалдаг байлаа. Тиймээс Канэкогийн уран бүтээлд загасчлал, далай их дүрслэгддэг. Түүний “”Би, шувуухай, хонх” шүлэг нь дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт багтсан алдарт бүтээл юм. Ингээд манай гурван орчуулагч бүсгүй эх хэлэндээ хэрхэн буулгасныг сонирхоцгооё.

金子みすゞ
   「私と小鳥と鈴と」

私が両手をひろげても、
お空はちっとも飛べないが、
飛べる小鳥は私のように、
地面を速く走れない。
私が体をゆすっても、
きれいな音はでないけど、
あの鳴る鈴は私のように、
たくさんな唄は知らないよ。
鈴と、小鳥と、それから私、
みんなちがって、みんないい。

Сүрэнжавын Хишигсүрэнгийн орчуулга

ШУВУУХАЙ,  ХОНХ,  БИД  ГУРАВ

Хоёр  гараа  алдлаад  дэвсэн  ч
Холын  тэнгэрт  нисч  үл  чадан,  би
Хонгор  шувуухай  дэвэн  нисдэг  ч
Холбирсон  талд  над  шиг  гүйхгүй,
Хөвч  биеэ  хичнээн  чангалсан  ч
Хонх  болж  жингэнэн  дуугарч  үл  чадан, би
Хөөрхөн  дуугаар  жингэнэх  хонх
Над  шиг  олон  дуу  дуулж  чадахгүй.
Хонх,  шувуухай,  бид  гурав
Бүгд  өөр  өөр  боловч
Бүгд  өөр  өөрийн  сайхантай.

Дамдинжавын Алтанцэцэгийн орчуулга

БИ, БОЛЖМОР, ХОНХ

Би хоёр гараа дэлгэвч
Тэнгэрт огтхон ч нисэж чадахгүй авч
Нисэн дүүлдэг болжмор шувуухай харин над шиг
Газраар хурдлан гүйж эс чадна.
Би биеэ хичнээн сэгсрэвч
Уянгалаг гоё дуу эс гарах авч
Жингэнэн дуугардаг хөөрхөн хонх харин над шиг
Олон аялгуу эгшиг үл мэднэ.
Бөндгөр хонх, болжмор шувуу тэгээд би,
Бүгд ондоо нь бүгд сайхан.

Мягмарын Саранцэцэгийн орчуулга

Шувуухай хонх, тэгээд бас би

Гараараа би дэвээд дэвээд
Гариг эрхис өөд нисч чадахгүй ч
Гайхал шувуухай миний адил
Газраар хурдан гүйж чадахгүй ш дээ
Хөдөлгөөд хөдөлгөөд биеэрээ, би
Хөөрхөн дуу гаргаж чадахгүй ч
Жингэнэх хонх миний адил
Зөндөө дуу мэдэхгүй ш дээ
Жигүүрт шувуухай, жингэнэх хонх
Тэгээд бас би
Бүгдээрээн өөр өөр ч
Бүгдээрээ л мундаг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
4 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
4 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
20
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.