Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хоёр сарын хугацаанд шалгана

Ажлын хэсэг хуралдлаа.


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 57 тоот захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2018.04.02) хуралдлаа. 

Өчигдрийн хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн удирдамжийг баталсан. Түүнчлэн хуралдаанд оролцсон гишүүд Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх мэргэшсэн бүрэлдэхүүн бүхий дэд ажлын хэсгүүдийг байгуулах асуудлаар санал солилцов. Ингээд ажлын таван дэд хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн тогтсон бөгөөд ажлын дэд хэсэг бүрийг Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн ахалж ажиллахаар шийдвэрлэсэн юм.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хоёр сарын хугацаанд шалгаж санал, дүгнэлт гарган УИХ-д танилцуулна.

Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байгаа юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.03.23
БСШУС-ын яаманд АТГ-аас зөвлөмж хүргүүлэв
2
2020.03.16
УИХ-ын дарга Г.Занданшатар: Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ё...
3
2020.03.05
Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогт...
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
40
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.