Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хавдар болон зүрх судасны өвчинтэй тэмцэх аянаа ХААН Банк үргэлжлүүлнэ

Санамж бичиг байгуулах үйл ажиллагааны фото сурвалжлагыг хүргэж байна.


“Монголчуудын дунд зонхилж тохиолддог ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, үзлэгийг ХААН Банк Сангийн дэмжлэгтэйгээр энэ жил баруун аймгуудад хийнэ” гэж Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлэв. ХААН Банк Сан 2011 оноос хойш “Хавдрын эсрэг үндэсний аян”-г зохион байгуулсныг уншигч та мэдэх байх. Тэгвэл энэ жил ходоодны хорт хавдрын өвчлөл нэлээд илэрдэг баруун аймгууд руу анхаарлаа хандуулж, аянаа үргэлжлүүлэхээр болсон гэнэ. 

Зүүн гар талаас:ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл, ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц

Мөн зүрх судасны өвчинтэй тэмцдэг “Цусны даралт ихсэлтийн аян”-аа ч ХААН Банк Сан үргэлжлүүлж, энэ төрлийн өвчлөл хамгийн өндөртэйд тооцогддог төвийн аймгуудад хэрэгжүүлэхээр болсон аж. Товчоор, ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд энэ онд эрүүл мэндийн хоёр томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсон нь энэ юм. Тиймээс өнөөдөр хамтрагч байгууллагуудтайгаа санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. 

Зүүн гар талаас:ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл, Улсын III төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир

Хоёр төсөл хэрэгжүүлэх болсон тухайд ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл “Бид 2018 онд эрүүл мэндийн салбарт тэргүүлэх хоёр шалтгаан болоод буй хавдар болон зүрх судасны өвчний эсрэг тэмцэх үндэсний хэмжээний төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Цаашид ч Сангаараа дамжуулж уламжлалт төслүүдээ хэрэгжүүлэн хүн ардын эрүүл мэндэд хувь нэмрээ оруулна” гэж хэлсэн юм. 

ХААН Банк Сангийн хувьд 2007 онд байгуулагдсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд боловсрол, орон нутгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, залуусын хөгжилд чиглэсэн 300 гаруй төсөл хөтөлбөрийг гурван тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлжээ. Үүний 1.4 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн 30 гаруй төсөлд зарцуулсан байна. 

Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ-тэй хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт хүрч, нийт 115 мянга гаруй иргэнд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийсэн байна. Мөн өнгөрсөн долоон жилийн хугацаанд 500 гаруй яаралтай мэс ажилбар хийж, 7000 гаруй мэргэжилтнийг сургалтад хамруулж, олон нийтийг хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулсан гэнэ. Харин Улсын III Төв эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд 4000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, нийслэлийн алслагдсан дөрвөн дүүрэгт даралт хэмжих багаж бүхий булан байгуулжээ.

ХААН Банк Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан дээр дурдсан ажлуудын хамрах цар хүрээг “Хүн бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах зарчмыг биелүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй үйл явдал” гэж Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд тодорхойлсон юм. 

Тэгвэл энэ жил үргэлжлүүлэн хийх хоёр аяны хүрээнд ард иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулах, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх, эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах болон орон нутагт даралт хэмжих багаж бүхий булан байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. 

Санамж бичиг байгуулах үйл ажиллагааны фото сурвалжлагыг хүргэж байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
22
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.