Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэрэв МАХ ИДЭХГҮЙ жил болбол таны биед ийм өөрчлөлтүүд гарна

Мах амттай хэдий ч байнга хэрэглэвэл юу болох вэ?


1. Жин хасна.

Хүмүүсийн дийлэнх нь мах идэхгүй байснаар ойролцоогоор 5 кг хасдаг байна. Жорж Вашингтоны Их Сургуулийн Америк болон Европт хийсэн 15 судалгаан дээр үндэслэн үзвэл ногооны төрлийн хоол хүнс хэрэглэх нь жин хасах үйл явцад калори тооцох, өдөр тутмын дасгал хийх зэргээс илүү нөлөө үзүүлдэг байна.

Буддын шашны лам нарыг оролцуулсан өөр нэгэн судалгаан дээр цагаан хоолтнуудын биеийн жин бусдыг бодвол харьцангуй бага, мөн эрүүл мэндийн хувьд сайн байдаг нь тогтоогдсон байна.

2. Зүрхний шигдээсэнд санаа зовох хэрэггүй болно.

Цагаан хоолтон болсноор бие дэх холестрины хэмжээ багасч, цусны даралт буурдаг. Ингэснээр бусад хүмүүсийг бодвол зүрхний шигдээс тусах магадлал хамаагүй бага болох юм.

3. Бас чихрийн шижингээс сэргийлэхэд туслах болно.

Нэгэн судалгаагаар махан төрлийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг хүмүүсийн чихрийн шижин тусах магадлал цагаан хоолтон хүмүүсийнхээс 29%-иар илүү байдаг аж. Чихрийн шижин үүсгэх магадлал янз бүрийн махан бүтээгдэхүүнүүдэд 38%-иар илүү байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Тиймээс цагаан хоол идэж заншвал уг өвчнөөс сэргийлэх боломжтой болно.

4. Хорт хавдартай тэмцэх боломж.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хорт хавдар үүсгэх магадлалтай хоол хүнсийг ангилсан байна. Тэр ангилалд гахайн мах, хиам зэрэг махан бүтээгдэхүүнүүд гамма туяа, тамхитай ижил ангилалд багтжээ. “Улаан мах” хэрэглэх нь хорт хавдар үүсгэх бүрэн боломжтой гэдгийг мөн тогтоосон байна.

5. Нянгаас хамгаалагдана.

Нью-Йорк Хотын Их Сургуулиас явуулсан судалгаагаар маханд олон төрлийн нян байдаг нь тогтоогдсон байна. Тиймээс цагаан хоол хэрэглэх нь илүү эрүүл сонголт болох аж.

6. Дасгал хийж дуусахад илүү сайхан мэдрэмж төрнө.

Хэрэв дасгал хийж дуусахад таны булчин өвддөг бол махнаас үүдэлтэй байж болох юм. Учир нь дасгал хийж дуусахад биед махнаас үүдэлтэй янз бүрийн хаягдал үүсч, булчинд нөлөөлдөг аж. Ингэснээр илүү зовиуртай, бас удаан хугацаанд энэ өвдөлтнөөс салахгүй байх магадлалтайг Доктор Чиди Нгваба олж тогтоожээ.

7. Бүх зүйл хавьгүй дээр болох болно.

Тербумтан Ричард Брансон мах идэхгүй байснаар илүү эрүүл, бас идэвхтэй болсон гэж нэгэнтээ хэлж байжээ. No Meat Athlete блогийг хөтлөгч Матт Фразер цагаан хоолтон болсноор илүү хурдан гүйж, илүү их идэнгээ жингээ хасч, мөн шинэ, амттай хоол хүнснүүдийг олж илрүүлсэн гэдгээ бичиж байжээ.

Та ч бас цагаан хоолтон болж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэн, шинэ, сонирхолтой хоол хүнснүүдийг туршиж үзээрэй. Мөн та цагаан хоолны янз бүрийн жортой танилцахыг хүсвэл энд дараарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.29
Эрүүл хийгээд амттай өглөөний цай
2
2018.11.29
UB.LIFE-ийн туршилт: Та шоколад амтлаад орцыг нь ялгаж мэдэрч чадах уу?
3
2018.11.21
Амттанд дуртай хүмүүсийн мэдэхэд илүүдэхгүй “АМТТАЙ” 10 баримт
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
49
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.