Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Миллениалуудын ердөө 20 хувь нь хүмүүст итгэдэг

Миллениалууд бол 1980-2000 онд төрсөн хүмүүс


Миллениалууд болон ирээдүй хойч үеийн хоорондох ялгаа их. Тухайлбал миллениалууд өөрсдийгөө ямар нэгэн намын эсвэл шашны төлөөлөл гэж огт боддоггүй. Одоохондоо гэрлэх бодолгүй, мөн тэдний дөнгөж 20 хувь нь л хүмүүст итгэдэг гэсэн судалгааг “The Pew Research” судалгааны төвөөс гаргажээ.


Та бүхэн магадгүй миллениалуудтай өдөр болгон тааралдахгүй байх. Учир нь тэд цахим орчинд ихэнх цагаа өнгөрүүлдэг. Бараг шахуу бүгд олон нийтийн сүлжээнд хаягтай, найзуудтайгаа тогтмол мессенжэр, чатаар харилцдаг. Тийм ч утгаараа тэд фэйсбүүкийн найзуудын тоогоор өмнөх үеийнхнээсээ давж гарна. Уг давуу талыг тэдний инстаграмын дахь сельфинээс ч харж болно.


Судалгаанд хамрагдагчдын 70 хувь нь миллениалуудад эдийн засгийн хямрал хэд хэдэн хүндрэл учруулж байгаа гэж хариулжээ. Түүнчлэн тэдний тэн хагас нь өөрсдийгөө үндэсэрхэг үзэлтэй гэж боддог гэнэ. Гэвч тэд өмнөх үеийнхнийгээ бодвол ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлж чаддаг бөгөөд 14 хувь нь л мөрөөдөлдөө хүрч чадахгүй гэж боддог. 


Дашрамд дурдахад, миллениалууд бол 1980-2000 онд төрсөн хүмүүс. 2020 он гэхэд тэд дэлхийн бүх ажиллах хүчний тэн хагасыг бүрдүүлнэ гэсэн хүлээлт бий. Түүнийг дагаад шинэ ажлын стандартууд бий болох аж. 
 

Бэлтгэсэн: Т.Жанерке

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
4 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
5 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
23
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.