Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таны зүрхийг шархлуулам гунигтай төгсгөлтэй 15 ном

Уншаад байж дээ.


1. Little Women – Louisa May Alcott

1869 онд хэвлэгдэн гарсан бүтээл. Та бүхэн ЭНД дарж англиар нь татан авч, уншаад үзээрэй. Заавал унших сонгодог бүтээлүүдийн нэг.

2. Great Expectations – Charles Dickens

Манай хэлээр орчуулагдан гарсан байдаг. Та Чарльз Дикенсийн номуудаас уншиж үзээгүй яваа бол одоо заавал уншаарай.

3. Mockingjay – Suzanne Collins

Киногоор нь анх бид мэддэг болсон билээ. Нээлтээ хийн, Монголын үзэгчдэд хүрээд удаагүй байхад ном нь давхар орчуулагдан гарч, Мокинжэй кино гарахаас өмнө орчуулагдан дууссан. Та адал явдал төрлийн номонд дуртай бол бас л таалагдана. Огт уйдаахгүйн дээр маш их зүйлийг бодогдуулах болно.

4. Me Before You – Jojo Moyes

Киногоороо мөн бидэнд танигдсан. Монгол хэл дээр саяхан орчуулагдсан тул та ч бас аваад уншаад үзээрэй.

5. My Sister’s Keeper – Jodi Picoult

Одоогоор орчуулагдаагүй байна. Гэхдээ киног нь та санаж байгаа биз ээ. Зүрх зүсэм, маш олон зүйлийг бодогдуулсан гайхалтай бүтээл болсон юм. Ном нь бүр ч илүү гэдэгтэй маргахын аргагүй. ЭНД дарж татан аваарай.

6. Of Mice And Men – John Steinbeck

Монгол хэлээр орчуулагдан гарсан бүтээл. Гэхдээ олдоход бэрх байж болох юм. Яаж ийгээд олоорой гэж зөвлөх байна. Эсвэл номын санд очоод түрээслэн авч уншиж болох юм.

7. Flowers For Algernon – Daniel Keyes

2000 онд кино нь гарсан байдаг. Манайд орчуулагдаагүй бөгөөд англи хэл дээр нь унших боломж хаа сайгүй байгаа. Татаж аваад унших мөн боломжтой. ЭНД дараарай.

8. 1984 – George Orwell

Янз янзаар орчуулагдан, янз бүрийн л хавтастай хэвлэгдэн гарсан байгаа. та аль ч номын дэлгүүрт орсон худалдан авах боломжтой юм шүү.

9. We Were Liars – E.Lockhart

2014 онд хэвлэгдсэн ном. Гадаадад их алдартай байдаг ч манайд орчуулагдаагүй байна. Татаж аваад, англиар уншихыг хүсвэл ЭНД дараарай.

10. The Remains Of The Day – Kazuo Ishiguro

Нобелийн шагнал хүртсэн зохиолчийн бүтээл. Заавал уншихгүй бол алдас болно. ЭНД дарж татан аваарай.

11. Tuck Everlasting – Natalie Babbitt

2002 онд гарсан кинонд нь би лав маш их дуртай. Та ч бас сонирхоод нэг үзээрэй. Мөн англи хэл дээр унших бол ЭНД дарна уу.

12. Bridge To Terabithia

Кино нь бас л зүрх зүсэм. Энэ кинонд Жош Хатчерсон, Аннасофия Робб хоёр гол дүрийг бүтээдэг. Англиар нь татан авахыг хүсвэл ЭНД дараарай. 

13. The Kite Runner – Khaled Hosseini

Манайд орчуулагдаж гарсан буй. Хүн бүхний шахуу номын санд байдаг, мэддэг ном гэж хэлж болох юм. Уншиж үзээгүй бол заавал уншаарай.

14. Atonement – Ian McEwan

Кино нь маш алдартай. Оскарт нэр дэвшиж, шагнал хүртсэн кино шүү. Номыг нь манай гадаад номын дэлгүүрүүдэд зардаг. Саяхан Аз Хур ороход байгаа харагдаж байсан шүү. Та хэрвээ татаж аваад уншихыг хүсвэл ЭНД дараарай.

15. Where the Red Fern Grows – Wilson Rawls

Бас л кино нь гарч байсан. Бага насны хүүхдүүд гэлтгүй томчуудын ч зүрх сэтгэлийг булаасан ном. ЭНД дараад татаж аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
10
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.