Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Ливерпуль” Пепийн “Манчестер Сити”-г ингэж устгасан

Гвардиола “Ливерпуль”-тэй тоглоход хэцүү гэж хэлж байсан.


Өчигдөр шөнө Европын Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтууд боллоо. Уржигдар явагдсан эхний хоёр тоглолтод “зочид” талбайн эздийг ялсан бол энэ удаад гэрийн эзэд зочдоо хайр найргүй бут ниргэсэн. Испанийн “Барселона” Италийн “Рома”-г 4-1 яллаа. Хөл бөмбөг сонирхогчдын анхаарлыг Английн хоёр багийн халз тулаан ихэд татаж байв. Английн аваргын титмээ бараг халааслаад байгаа “Сити” Энфилд цэнгэлдэх хүрээлэнд их л урам зоригтой ирсэн ч 3-0 ниргүүлээд нутаг буцлаа.

“Ливерпуль” Англи – “Манчестер Сити” Англи 3:0 (3:0, 0:0)

“Энфилд”
Гоол: 1:0 – 12 Салах, 2:0 – 20 Окслейд-Чемберлен, 3:0 – 31 Мане.

“Ливерпуль” – Кариус, Арнолд, Ловрен, ван Дейк, Робертсон, Окслейд-Чемберлен (Морено, 85), Хендерсон, Милнер, Салах (Вейналдум, 53), Фирмино (Соланке, 71), Мане.
“Манчестер Сити” – Эдерсон, Уокер, Отаменди, Компани, Лапорт, де Брюйне, Фернандиньо, Гюндоган (Стерлинг, 57), Сильва, Сане, Габриэл Жезус.
Шар хуудас: Отаменди (45), Габриэл Жезус (76), де Брюйне (80), Хендерсон (86), Стерлинг (90).

• Энэ тоглолтод “Ливерпуль” багийн хамгийн том амжилт бол 3 гоол биш, харин “Сити”-г хаалгандаа ганц ч оновчтой цохилт хийлгээгүйд оршино. Лориус Кариус, Деян Ловрен гэсэн үе үе “саатдаг” тоглогчид үндсэн бүрэлдэхүүнд нь байсан ч “Ливерпуль” маш сайн хамгаалж чадсан. Хүмүүс Клоппын багийг хамгаалалт муу гэж ярьдаг ч тэд прессинг хийхдээ чадамгай. Хатуу ширүүн прессингээр өрсөлдөгчийнхөө хөл гарыг яаж боодгийг тэд өчигдөр үзүүлсэн. Довтолгооны тоглогчид ядарсан үед “Ливерпуль”-ийн хамгаалагч нар дээр маш их ачаалал ирж, тэд заримдаа энгийн үед ч алдаа гаргадаг. Харин өчигдөр ийм зүйл байсангүй.

• Гвардиола “Ливерпуль”-тэй тоглоход хэцүү гэж хэлж байсан. Тэрбээр “Манай багийн стиль тэдэнд тохирдог гэдгийг би мэднэ. Тэд чөлөөт орон зайг дэлхийд хамгийн сайн ашигладаг баг” гэж тоглолтын өмнө ярьж байлаа. Өчигдөр “Ливерпуль” хаалга оносон 5 цохилтоосоо гурвыг нь гоол болгож чадсан.
• Гэхдээ “Ливерпуль”-ийн эхний гоол отон тоглолтоос орсон гэж шинжээчид үзсэн.

• Салах гэмтсэн нь муу мэдээ. Гэхдээ “Ливерпуль” Салахаас “Барса” Мессигээс хамаардаг шиг биш. Салах супер ч түүнгүй ч баг нь сайн тоглодог.

• Тоглолтын өмнө Гвардиола өрсөлдөгчийнхөө довтолгооны гурвалаас гадна Алекс Окслейд-Чемберленийг онцолж байсан нь зөв байжээ. Окс нэгдүгээр сард болсон тоглолт шиг л “Сити”-гийн хамгаалалтыг нурааж чадсан.

• “Ман Сити” дараагийн шатанд шалгарах нь тун хэцүү болсон. Клопп Пепийн хувьд давшгүй өрсөлдөгч хэдийнэ болжээ. Хоёр дасгалжуулагч хоорондоо 12 удаа учрахад 7 удаа Клопп ялсан. 10-аас олон таараад Гвардьолаг илүү олон ялсан ганцхан дасгалжуулагч байгаа нь Клопп. Хүчирхэг “Бавари”-тай байхад нь ч ниргэж байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
40
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.