Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монгол Улс Швейцарын батлан хамгаалахын салбарын туршлагаас нэвтрүүлнэ

Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Ерөнхийлөгчид бараалхлаа.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өчигдөр бараалхлаа.

Ерөнхийлөгч түүнийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд угтаж, Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны зарим төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.

Юун түрүүнд, Игнацио Кассис өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад Төрийн тэргүүнд талархаж буйгаа илэрхийлээд “Би хувь хүнийхээ хувьд болон Швейцарын Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад анх удаагаа айлчилж байна. Мөн энэ нь миний Европоос бусад тивийн улсад хийж байгаа анхны айлчлал. Биднийг хүндэтгэн угтсанд баярлалаа” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд “1990-ээд онд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж байх үед Швейцар улс тусалж байсанд юун түрүүнд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Энэ үе Монголын хувьд хүнд үе байсан. Мөн 2012 оноос хойш Швейцарын хөгжлийн агентлагаас ард иргэдийг төр, засагтай холбох Иргэний танхим байгуулж, өнөөдөр Монгол Улс даяар 500 орчим Иргэний танхимтай болсон байна. Швейцарын хөгжлийн агентлаг энэ төсөлдөө 11 сая орчим Швейцар франк зарцуулсан байна. Монгол Улс том газар нутагтай ч, дэд бүтэц сайн хөгжөөгүй.

Тухайлбал, Улаанбаатараас 2000 гаруй км зайтай амьдардаг хүн төр засагтайгаа Иргэний танхимаар дамжуулан түргэн шуурхай холбогддог тул бид энэ төслийг цааш үргэлжлүүлж, иргэний танхимуудыг бэхжүүлэх сонирхолтой байгаа” гэлээ.

Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Швейцар Улс Монголыг залуу ардчилсан орон бөгөөд энэ тивдээ ардчиллыг цогцлоож байгаа гээд “Швейцарын хөгжлийн агентлаг төсөл, хөтөлбөрүүдээ сайн засаглалыг дэмжих болоод хөдөө аж ахуй, байгаль орчин гэсэн салбаруудад хэрэгжүүлдэг. Эдгээр чиглэлийн дагуу 2021 он хүртэл хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ баталж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Бид Монгол Улстай 20 орчим жил хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байна. Мөн Олон улсын түвшинд ч хамтран ажилладаг. Цаашдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа” гэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын армийн зохион байгуулалт, менежментийг судалж, манай улсад нэвтрүүлэх зорилгоор батлан хамгаалах салбарт илүү ойр хамтран ажиллах саналтай байгаагаа хэлээд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай яриа хэлэлцээр хийхдээ энэ асуудлыг хөндөж ярилцахыг хүсэв.

Швейцар улсад заавал цэргийн насны бус цэргийн нас нь өнгөрсөн байсан ч армийн бэлтгэл байдлаар албаа үргэлжлүүлэн хаадаг энэ жишиг нь тус салбарт хамтран ажиллах сонирхол төрүүлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч нэмж хэлсэн юм. Харин Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг улсынх нь батлан хамгаалах салбарыг өндрөөр үнэлж буйд талархлаа илэрхийлж, саналыг нь ажил хэрэг болгохын тулд эх орондоо очоод салбар хариуцсан сайддаа уламжилна гэдгээ хэллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
49
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.