Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Миллениалуудын толь бичиг буюу "Эмо" тэргүүтэй үгс

Өвөрмөц үг хэллэгүүд нэмэгдсээр л байна.


1. Миллениал

Энэ үг өөрөө шинэ үг юм. Түүхч Уильям Штраусс, Нэйл Хови нар “Миллениал” гэсэн нэр томьёог анх гаргаж иржээ. Энэ цаг үед төрсөн хүмүүс шинжлэх ухаан, технологийн хурдацтай үед төрж, ардчилал, хүний эрхийг тунхагласан дэвшилтэт нийгэмд хүмүүжсэн учраас амьдралын хэв маяг, үзэл бодлоороо дээд үеийнхнээсээ ялгардаг. Мөн тэдний хэрэглэдэг үг хэллэг ч этгээд бөгөөд юмыг шууд нэрлэсэн гэхээсээ илүү зүйрлүүлсэн, харьцуулсан, товчилсон байдаг. Тиймээс ч өөрсдийгөө тэд Y generation, миллениал гэдэг. Одоо бүр Z generation өсч явна.

2. Story

Ухаалаг утастай байх нь өмнө нь гангараа, үнэ цэнийг илэрхийлдэг байсан бол одоо үед энгийн нэгэн хэрэглээ бөгөөд утсаар ярьж, мессеж бичих нь хоёр дахь хэрэглээ юм. Өөрийгөө илэрхийлэх буюу хийж байгаа зүйлсээ бусадтай хуваалцах, өөрийн зургаа сошиал орчинд түгээх нь тэдний онцлог. Сүүлийн үед 24 цаг болоод устдаг Story моданд орж байгаа бөгөөд Story-дох хэмээх үйл үгийг зохион, өргөнөөр хэрэглэж байна.

3. Uncage хийх

Нэгэн хэвийн амьдралаасаа өөрийгөө чөлөөлж, хүссэн, дуртай шинэ зүйлээ хийхийг Uncage хийх, Uncage-лэх гэж хэрэглэдэг. Энэ нь ажил, мэргэжлээ соль гэсэн үг биш бөгөөд өөрийн хүсдэг байсан зүйлээ зоригтойгоор хийж эхлэхийг уриалж байгаа юм. Жишээ нь, Voice шоунд хичнээн гоё дуулж байгаа математикийн багш, физикийн багш болон бусад өөр мэргэжлийн хүмүүс байгааг хар л даа. Үргэлж хийдэг зүйлсээ өөрчлөн өөрийгөө сориод үзсэн алхмуудаа эхлэх гэж байгаа үед Uncage хийлээ гэж ярьдаг. Чиний дотроос оргилж буй хүчийг, чамаас ундарч буй урсгалыг чөлөөлж, ӨӨРИЙН ДОТОРХИ БАРЫГ СЭРЭЭ.

4. Bae

Baby гэдэг үгийг bb гэж товчилдог байсан бол одоо BAE хэмээн бичдэг болсон. Энэ үгийг “Бэй” хэмээн дуудна. Мөн “before anyone else” гэдэг үгийг товчлол нь bae юм.

5. Эморох

Ганцаараа эмороод л, хавар боллоо, эмо эхэллээ гээд л. Анх “эмо” гэдэг нь гаж урсгалд орсон хүмүүсийг нэрлэдэг байсан бол одоо хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг үг болжээ. Эгэл жирийн байдаг үеэсээ өөр зан ааш гаргаж, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй эсвэл багатай байгааг үед энэ үгийг ашиглана.

6. Vlog

Нэг хэсэг блог буюу хувь хүний бичвэр моданд орж байсан бол одоо VLOG буюу видео тэмдэглэл ихээр дэлгэрч байна. Миллениалуудын заавал сонирхох 10 YouTube vlog-ийг бид өмнө санал болгож байсныг ЭНДЭЭС үзнэ үү.

7. Squad

Suicide Squad гарснаас хойш энэ үг трэнд болж байгаа. Монголд UB Squad гэсэн залуучуудын уран сайхны кино хүртэл гарсан. Дотны найз нөхдөө манай squad-ийнх, манай багийнх гэж дотночилно. Өмнө нь crew гэдэг үгийг ашигладаг байсан. Одоо Инстаграм дээр #squad гэдэг хаштагийг найзуудаараа авахуулсан зурган дээр харах боломжтой.

8. Keep it 100

100% гүйцэтгэлийг илэрхийлнэ. Ярианд keep it 100, бичгэнд 100% гэсэн эможигоор илэрхийлэгдэнэ. "On the strength", "swear to God", "on everything I Love" гэдэг утгыг илэрхийлнэ.  

9. Start-Up, Co-Working space

Гарааны бизнес эрхлэгчдийг ийнхүү нэрлэнэ. Ихэвчлэн 3-4-үүлээ сонирхлоороо нийлж, жижиг бизнес эхлүүлэн, хамтын оффист суудаг. 2016 оноос Co-Working оффисууд ихээр ашиглалтанд орж, гарааны бизнесийнхэн хамтын оффис болон кофе шопуудад сууж ажлаа хийдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.