Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ВИДЕО: МакГрегорын халдлага буюу Хабибийн өрсөлдөгч ахиад солигдлоо

Конор тамирчдын автобусанд халдлага үйлдэж, сандал, хогийн сав шидэж, цонхыг нь хагалан, агсан тавьсан юм.


Маргааш Нью-Йорк хотод болох “UFC 223” тэмцээний өмнөх адал явдал үргэлжилсээр байна. Ирландын холимог тулааны од Конор МакГрегор тамирчдын автобусанд халдаж, цонх хагалснаас хэд хэдэн тулаанч гэмтжээ. Яагаад ийм явдал болсон талаар тайлбарлая. Ирланд залуугийн бэлтгэл хангагчаар Артем Лобов хэмээх орос тулаанч ажилладаг. Өөрөөр хэлбэл нэг баг гэсэн үг. Харин Оросын тамирчин Хабиб Нурмагомедов Конорын аваргын бүсийг булаах тулаан хийхээр хэдэн жил Конортой цахим сүлжээгээр хэрүүл хийж байгаа билээ. Хэд хоногийн өмнө буюу тулаанчид Нью-Йоркт ирсэн хойно Хабиб Нурмагомедов, Артем Лобов нар зочид буудалд зодолдох шахсан. Хабиб Лобовыг шилэн хүзүүдэн, “Чи намайг аймхай гэж ярьсан гэл үү? Дахиж ийм юм хэлбэл дэмий шүү” гэж сүрдүүлж байгаа бичлэг интернетээр тарсан билээ.

Лобов нэгэн ярилцлагадаа “Хабиб гэмтэл, бэртэл гээд тэмцээнээс байнга гардаг. Тэгэхээр хэн аймхай байна даа” гэж хэлсэн нь Хабибад таалагдаагүй нь ойлгомжтой. Лобов ч “UFC 223” тэмцээнд оролцохоор ирээд байсан юм.
Багийн андаа өмөөрөхөөр UFC-ийн аварга МакГрегор гарч ирлээ. Конор буудлын зогсоолоос хөдлөх гэж байсан тамирчдын суусан автобусанд халдлага үйлдэж, сандал, хогийн сав, дугуйны зогсоол гээд л янз бүрийн зүйл шидэж, цонхыг нь хагалан, агсан тавьсан юм. Майкл Кьезагийн нүүр цонхны шилэнд зүсэгдсэн бол Роуз Намаюнас ч гэмтэл авсан.

Халдлагын дараа Нью-Йоркийн Цагдаагийн газраас Конорт хэрэг үүсгэн, эрэн сурвалжилж эхэлсэн ч Конор өөрөө Цагдаагийн газарт очсон байна. Түүний нэг өдөр хориод 50 мянган долларын барьцаагаар суллажээ. Шүүх хурал зургаадугаар сарын 14-нд болно.

Автобусанд халдагчдын нэг Артем Лобов “UFC 223” тэмцээнээс хасагдлаа. Тэрбээр халдлагын өмнө ярилцлага өгч, Хабибтай хоёулахнаа үзэлцэх хүсэлтэй, гэхдээ ринг биш гудамжинд зодолдоё гэж байв.

UFC-ийн тэргүүн Дана Уайт “Би тамирчиддаа туслахыг хичээдэг. Гэтэл Конор Barclays Center-т ирээд миний тамирчид, холбооны ажилтангуудруу дайрлаа. Энэ болсон явдал бол UFC-ийн түүхэнд гарсан хамгийн балмад явдал. Дахиж түүнийг  UFC-д тоглуулах эсэхээ мэдэхгүй байна. Бид түүнд шинэ гэрээ санал болгохоор бэлтгэж байтал тэр ирээд л хэрэг гаргалаа. Хууль, шүүх хэргийг шийдсэний дараа л түүнтэй ярилцана" гэж хэлсэн байна.
Конорын халдлагын талаар бүгд ярьж байх зуур Хабибийн өрсөлдөгч хэд хэд солигдоод амжлаа.

“UFC 223” тэмцээний гол тулаан Хабиб Нурмагомедов, Тони Фергюсон нарын хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийн төлөө тулаан байсан. Гэвч Тони гэмтээд өрсөлдөгч солигдсон. Тониг орлохоор холбооноос Макс Холлоуэйг гаргасан. Бас л үзүүштэй тулаан болох ёстой байлаа. Гэвч Макс жингээ хасаж байгаад бие нь муудсан тул эмч нар түүнийг тэмцээнд орохыг хориглосон юм. UFC Нурмагомедовтай тулалдуулахаар Энтони Петтист санал тавьсан ч цаадах нь сая доллар нэхээд тохиролцсонгүй. Ингээд эцэст нь Нью-Йоркийн тулаанч Эл Яквинта Хабибтай үзэлцэхээр боллоо. Гэхдээ Хабиб ялбал аваргын бүсийн эзэн болох ч хэрэв Эл ялж орхивол яах талаар тодорхойгүй зүйл их үлдлээ.

Хагарсан цонхны шилэнд хэлмэгдсэн Рэй Борг, Майкл Кьеза нарын тулаан ч цуцлагдлаа. Кьеза Конорыг шүүхэд өгнө хэмээн мэдэгдээд байгаа. Ямар ч гэсэн Нью-Йорк хотын Цагдаагийн газраас Конорт хэд хэдэн зүйл ангиар ял тулгаж байгаа. Сахилгагүй од Конор ямар шийтгэл хүлээх нь зургаадугаар сард тодорхой болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
38
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.