Хайх зүйлээ бичнэ үү

мин

"Реал" Мадрид баг "Есөн үнэт зүйл”-ийн цом хүртлээ

“Монголын тэмүүлэл” багийн Ш.Эрхэс залуу сэтгүүлчээр, ДМЮ багийн Э.Даринчулуун тоглогчийн хувиар оролцох юм.


Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” баг энэ сарын 05-нд “Сантьяго Бернабау” цэнгэлдэх хүрээлэндээ “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын хүүхдийн наадмын “Есөн үнэт зүйл”-ийн цомыг хүлээн авлаа.

“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөрийн 2017 оны оролцогчид санал нэгтэйгээр “Реал Мадрид” багийг нийгмийн хариуцлагын хүрээнд найрамдал, тэгш байдал, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч, ялалт, уламжлал, хүндэтгэл гэсэн есөн үнэт зүйлийн бэлгэ тэмдэг болж чадна хэмээн үзсэн байна. Итали, Орос, Испани, Голландын төлөөлөгчдөөс гадна “Газпром” компанийн захирлуудын зөвлөхийн дарга Виктор Зубков “Есөн үнэт зүйл”-ийн цомыг “Реал Мадрид” багт гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцжээ.

Испанийн алдарт клубын сайн үйлсийн төлөөх “Реал Мадрид” сан нь 1988 онд үүсэн байгуулагдаж, 20 гаруй жилийн хугацаанд нийт 800 мянга гаруй эмзэг давхаргын хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлсэн. Уг сан нь одоогоор дэлхий даяар 77 оронд 450 спортын нийгмийн хариуцлагын төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Дэлхийн 210 улсын хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор эвлэлдэн нэгдэж, нөхөрлөх боломжийг олгодог “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөр 2018 оны зургаадугаар сард Москва хотод болно.

Тус хөтөлбөрт Монгол улс анх удаа хамрагдах бөгөөд эх орноо төлөөлж “Монголын тэмүүлэл” багийн Ш.Эрхэс залуу сэтгүүлчээр, ДМЮ багийн Э.Даринчулуун тоглогчийн хувиар оролцож, дэлхийн 211 орны хүүхэд багачуудтай хамтран ажиллаж, хөлбөмбөгийн 21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэнд оролцохоор шалгарсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
13
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.