Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бороотой өдөр тааралддаг 10 төрлийн хүн

Та аль нь вэ?


1. Уйлах шахам баяр жаргалтай явж байгаа “Би бороонд хайртай" төрлийн хүн

Бороо орж байна гэж дуулах л юм бол тэд гараад гүйнэ. Шүхэр тэдэнд огт хэрэггүй. Харин ч бороон дуслуудыг мэдэрч, аз жаргалтайгаар гүйнэ гээч. Миний мэдэх хамгийн аз жаргалтай хүмүүс яг нэг иймэрхүү байдаг.

2. Пост бичигч

Ийм төрлийн хүн таны фэйсбүүк дээр их байдаг биз дээ? Та бараг л гэрээсээ гараагүй байж бороо орж байгааг, ямар сайхан байгаа тухай хангалттай мэдээлэл авч чаддаг. Тэд янз бүрийн пост, зураг оруулдаг.

3. Чихэвчээ зүүн, хамгийн сор “эмо” дуунуудаа сонсон гудайн алхагч

Бороо орж байхад сонсох бүхэл бүтэн плэйлист байгаа гээд бод доо. Хүсэн хүлээсэн дуугаа арайхийж уур амьсгалд нь сонсох сайхан боломж. Амьдралын хамаг өнгөрсөн баларсан түүх, дурсамжаа бодож, хөнгөн гуниг мэдрээд алхдаг энэ төрлийн хүмүүс дийлэнхийг эзэлдэг.

4. Өөртөө хэт анхаарал тавигч

Бороо орж байгааг хараад л "дулаан хувцаслах хэрэгтэй юм байна", "гутал амархан муухай болох нь", "өдөржин орвол яана аа, түгжрэх байх даа", "шүхэр авах уу, авахгүй юу", "өчигдөр машинаа угаасан шүү дээ" гээд олон бодолд ороогддог хүмүүс цаана чинь байна аа.

5. Хүйтнийг үзэн ядагч

Тэд цас, бороо, өвөл, намар, хавар гээд хүйтэн байх бүх үед дургүй. Олон юм давхарлаж өмсөнө гэдгээс ч халширдаг талтай.

6. Онгод нь орж ирдэг хүмүүс

Яг ийм өдөр маш идэвхтэй болдог хүмүүс байна аа. Цаанаасаа гэрэлтээд л бичих, зурах, хөгжим тоглох асар их хүсэлд автаж, шинийг бүтээж чаддаг. Бороо байхад шинэ шинэ санаанууд ус шиг л урсаад ороод ирнэ гээч.

7. “Бороо орж байна уу даа? За тэгвэл банштай цайгаа ууж хэвтээд, ажлаасаа чөлөө авъя” төрлийн хүн

Шууд гэртээ тухтайхан хэвтэж, банштай цайгаа уун, кино үзэх, ном уншихыг илүүд үздэг хүмүүс бий. Тэдэнд ийм өдөр ажил нээх чухал байдаггүй. Гол нь тав тух.

8. “Хэн ч намайг бороонд уйлж байгааг мэдэхгүй” төрлийн хүн

Энэ бол гунигтай мэдрэмжид автсан хүмүүсийн хувьд дотор байгаа бүхнээ гаргах төгс цаг үе. Бороонд алхаж, уйлж, ганцаараа зайрмаг идээд явж байж ч мэднэ. Хорьж, хаасаар ирсэн бүх мэдрэмж нь үер шиг л хаалтыг нэвтлэн урсана. Зүгээр нэг эмо дуу сонсож алхдаг хүмүүсээс ялгаатай нь тэд уйлж, өвдгөө тэврэн сууж, бүх зүйлийн тухай хамгийн гунигтай мэдрэмжид автдаг.

9. “Юу ч хамаагүй” төрлийн хүн

Тэдэнд гадаа бороо орж байна уу, цасаар шуурч байна уу, нар шарж байна уу огт хамаагүй. Тэд ямар байсан яг тэр янзаараа л сууж байдаг.

10. Сайхан хосууд

Бороотой ийм өдөр та аз жаргалаар гийсэн хосуудыг олон харна. Тэд нэг шүхэр дор хамтдаа алхаж эсвэл шүхэр ч үгүй, бөөн инээд хөөр болоод явж байж мэднэ. Бүр усан дээгүүр тоглоод гүйж ч чадна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.