Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

”Touch the feeling” модерн бүжиг, ”Carmen Suit” сонгодог балет тайзнаа “амилна”

Авьяаслаг, шилдэг залуу уран бүтээлчдийн шинэ бүтээл тун удахгүй...


“Номадик балет” продакшны ээлжит шинэ уран бүтээл ”Touch the feeling” модерн бүжиг, ”Carmen Suit” сонгодог балетаас бүрдсэн шинэхэн бүтээл, шинэ мэдрэмжээрээ эрхэм үзэгч та бүхэнтэй учран золгох гэж байна. 
 
Сонгодог бүжгийн урлаг, орчин үеийн бүжгийн урлагийг хамтад нь үзэн тунгааж, хүртэн мэдрэх нэгэн гайхалтай үдшийг танд зориулж буй юм. Бид амьдралаас хайр дурлал , уйтгар гуниг, баяр хөөр, худал хуурмаг, зугаа цэнгэл гээд олон зүйлийг мэдэрдэг. Бүжгийн урлаг нь хүний сэтгэл хөдлөл утга санааг үгээр бус үйл хөдлөлөөр өгүүлэн илэрхийлж чаддаг хүн төрөлхтний бий болгосон гайхалтай урлаг билээ.


Тоuch the Feeling /Нэгдүгээр хэсэг/

Орчин үеийн бүжгийн үзэгдэл бүжиг дэглээч найруулагчаар СТА Э.Эрдэнэжаргал ажиллалаа. Бид бие биенээсээ олон төрлийн мэдрэмжийг шууд ба шууд бусаар мэдэрч, хүртэж байдаг. Энэхүү үзэгдлээс бүжиг дэглээчийн бодол, сэтгэлийн хөдлөл, мэдрэмжийг хурд хүч, уян зөөлөн байдал, тэсрэлт намуун дөлгөөн үйл хөдлөлөөр илэрхийлж, өөр өөрийн сэрэл мэдрэмж хүртэхүйг мэдэрч болно.

CARMEN Suit /Хоёрдугаар хэсэг/

Нэг үзэгдэлт балет
Хөгжим: Ж.Бизе - Р.Щедрин
Цомнол: П.Мериме - А.Алонсо
Удирдаач: Т.Гэрэлцэцэг
Балетмейстер: А.Алонсо
Тайзнаа анх тавигдсан: 1967.04.20. Большой театр, Москва, ОХУ

Жорж Бизегийн "Кармен" дуурийн хөгжмийг Родион Щедрин бүжгэн жүжигт зориулан цомхотгож, хэд хэдэн цохивор хөгжмөөр баяжуулан найруулсан ба Кубын алдарт бүжиг дэглээч Альберто Алонсо Проспер Меримегийн "Кармен" туужаас сэдэвлэн бүжгэн жүжгийн цомнолыг бичиж, бүжгийг дэглэжээ.

Цыган бүсгүй Кармен, түүний дурлалт залуу болох цэрэг Хозе болон бухтай тулалдагч зоригт эр гурвын дунд өрнөх хайр дурлал, хууран мэхлэлт, үхэл хагацлын тухай өгүүлэх энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг нь Ж.Бизегийн "Кармен" дуурийн агуулга, үзэл санааг хөгжмийн хэлээр хөрвүүлэн цомхтгож, бүжгийн хэлээр уран дүрсэлж хөрвүүлсэн гайхалтай бүтээл юм.


Тус уран бүтээлийг “The Corporate Hotel and Convention Centre”-т  энэ сарын 21-нд 19:30 цагаас толилуулна. Тасалбарын үнэ, 30.000₮, 40.000” ₮ бөгөөд VIP суудал  100.000 төгрөг юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
19
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.