Хайх зүйлээ бичнэ үү

Фитнессийн тухай 10 худлаа яриа

Орой хийх үү, өглөө гүйх үү гэдэг чухал биш.


Дэлхийн нийт хүн амын тал хувь нь жингээ хасах хүсэлтэй гэнэ. Хоолны дэглэм барих, өлсөх зэрэг арга үр ашиггүй төдийгүй биенд хортой гэдгийг эрдэмтэд нотолжээ. Тийм болохоор спорт, эрүүл хооллолт нь жингээ хасах хамгийн зөв арга юм. Ингээд та фитнесст явахаар шийдлээ. Анх явж байгаа хүн фитнессийн талаар худал үнэн маш их юм сонсоно. Харин та тэдгээр мэдэмхийрэгч нарт бүү итгэ.

№ 1: Дасгал хийх хамгийн зөв үе бол өглөө

Өглөө л сайн гэж хэлж болохгүй. Дасгал хийх хамгийн зөв үе бол та бэлтгэл хийхэд бэлэн болсон байх үе юм. Орой хийх үү, өглөө гүйх үү гэдэг чухал биш. Хамгийн гол нь тогтмол хийх хэрэгтэй. Өглөө, оройны бэлтгэлд ялгаа байхгүй гэдгийг шинжлэх ухаан нотолсон билээ.

№ 2: Тархины шилдэг дасгал бол үгийн сүлжээ, таавар, тоглоом

Үгийн сүлжээ, таавар таах нь тархиа хөгжүүлэх цорын ганц арга биш. Биеийн дасгал ч тархийг хөгжүүлнэ. Дасгал хийснээр цусны эргэлт сайжирна. Үгийн сүлжээ бөглөөд суухаас илүү хурдан цус эргэнэ гэсэн үг. Спорт сэтгэл санаа сэргээж, ой тогтоолтыг сайжруулдаг.

№ 3: Ганц хоёр 7 хоног бэлтгэл таслахад муу юм байхгүй

Үгүй шүү. Ганц долоо хоног бэлтгэл хийхгүй байхад л таны булчин унаж, сулрана. Тиймээс дасгал хийн, биеэ хатуужуулж эхэлсэн бол залхуурч, олсон амжилтаа үгүй хийж болохгүй.

№ 4: Холын зайд гүйх нь илүү ач холбогдолтой

Энэ бол худлаа яриа. Ойрын зайд гүйдэг тамирчид марафоны тамирчидын зүрхний ажиллагаа ижилхэн. Харин ч бага зэрэг гүйх, алхах нь биенд илүү тустай.

№ 5: Спорт ундаагаар шингэний дутагдлаа нөхөх хэрэгтэй

Харамсалтай нь энэ ч худал. Спортын ундаа бол чихэр, усны нийлмэл юм. Харин шинжээчид цэвэр ус ууж, бэлтгэлийн дараа уурагтай хоол идэж, хүчээ сэргээхийг зөвлөж байна.

№ 6: Гадаа гүйснээс дотор гүйсэн нь дээр

Фитнессийн танхимын гүйлтийн зам гадаа цэвэр агаарт гүйх хоёр ижил зай туулсан ч огт өөр зүйл. Салхины эсрэг болон тэгш бус гадаргуу дээр гүйх нь илүү их булчин ажиллуулдаг тул шатаах калори нь ч 10 хувь их байдаг байна.

№ 7: Бэлтгэлийн дараа их идмээр санагддаг

Хэрэв үнэхээр бэлтгэлийн дараа хоол идмээр санагдаад байвал дасгалаа буруу хийсний шинж. Биеийн ачаалал их байвал өлсөх мэдрэмж байхгүй болдог.

№ 8: Кальци зөвхөн сүүн бүтээгдэхүүнд байдаг

Сүүн бүтээгдэхүүнд хамгийн их кальци байдаг гэдэг яриа хуучирсан. Харин брокколи, кунжут, шпинат зэрэг сүүнээс кальци ихтэй зүйл байна.

№ 9: Йог нурууны өвчинг арилгана

Йог гэдэг нурууны өвчинг анагаах зориулалттай эд биш. Мэдээж бага зэргийн өвчингөөс салахад йог туслана. Харин архаг өвчинг бол йог харин ч эсрэгээр хүндрүүлэх магадлалтай тул эмчтэй зөвлөөрэй.

№ 10: Гүйхэд өвдөг, хөлний ул гэмтэнэ

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар гүйлт нь ямар ч хоргүй, харин ч яс, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
19
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.