Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

XXI зууны Японы шилдэг 20 анимэйшн бүтээлүүд

Гарцаагүй үзэх ёстой бүтээлүүд.


"Taste of Cinema" танд дахин гайхалтай бүтээлүүдийг санал болгож байна. Японы шилдэг 20 анимэйшн бүтээлүүд!

20. A Letter to Momo – (Хироюүки Окиюүра, 2011)  

Токиогийн Анимэ Авард, Японы Академийн шагнал, Азийн дэлгэцийн шилдэг бүтээл, Анни Авардс зэрэгт сонгогдсон нь үүний ямар гайхалтай бүтээл болохыг илтгэнэ.

19. From Up on Poppy Hill (Горо Миязаки, 2011)

Хаяо Миязакигийн хүү Горо “Tales from Earthsea” бүтээлээрээ өөрийгөө батлах гэж оролдсон хангалттай сайн бүтээл болоогүй гэдэг. Харин түүний хоёр дахь бүтээл нь Жибли студийн шилдэг бүтээлүүдийн нэг юм. Хөгжмийг нь гайхамшигт Сатоши Такабэ бичсэн байдаг.

18. The Cat Returns (Хироюүки Морита, 2002)

Анх энгийн нэг богино кино болохоор төлөвлөгдөн эхэлж байсан. Хэдий бүтэлгүйтсэн ч Хаяо Миязаки бууж өгөлгүй, Жибли студийн найруулагч Хироюүки Моритад даалган өгч, гайхалтай бүтээл болгосон байдаг.

17. Howl’s Moving Castle (Хаяо Миязаки, 2004)

Хүмүүсийн хамгийн хайртай бүтээлүүдийн нэг. Стиймпанк хэв маяг оруулсан уг гайхалтай бүтээл Дорнын болон Өрнөдийн гайхалтай хослол болсон байдаг.

16. Short Peace (Хироаки Андо, Хажимэ Катоки, Шүхэй Морита, Кацүхиро Отомо, 2013)

Дөрвөн богино хэмжээний киног нийлүүлэн хийсэн бүтээл. Кацүхиро Отомо уг төслийг удирдаж байсан ба гайхалтай гурван найруулагч мөн хамтарсан.

15. The Girl Who Leapt Through Time (Маморү Хосода, 2006)

Макото гэх охин болон түүний хоёр найзын тухай өгүүлнэ. Энэ шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл биш харин Японы орчин үеийн амьдралын энгийн агаад сайхан талыг харуулсан бүтээл юм.

14. The Secret World of Arrietty (Хиромаса Ёнэбаяаши, 2010)

Бас л хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч чадсан гайхалтай бүтээл. Ямх охины амьдрал болоод энгийн нэг өвчтэй хүү хоёрын харилцааг харуулсан гоц бүтээл.

13. Steamboy (Кацүхиро Отомо, 2004)

Акира (1988)-аар өөрийн цуу алдрыг хүртэж байсан энэ хүн уг бүтээлээ маш өндөр зардлаар, туйлын их хөдөлмөр заран бүтээсэн байдаг. 180,000 гаруй гар зураг, 400 гаруй компьютер зураг ашигласан гэдэг.

12. The Place Promised in Our Early Days (Макото Шинкай, 2004)

Япон улс хоёр хуваагдан дайтаж буй цаг үеийг төсөөлөн үзүүлсэн байдаг. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайныг ч багахан санагдуулах мэт. Энэ бүх хар дарсан зүүднээс салах аргыг хайх шинэ үе. Гарцаагүй үзэх ёстой бүтээл.

11. Cowboy Bebop: The Movie (Шиничиро Ватанабэ, Хироюүки Окиүра, 2001)

Шинжлэх ухааны зөгнөлт болон триллер төрлийн бүтээл хүмүүс дэлхийгээс гадна өөр өөр гариг дээр тархан амьдарч буйг харуулна. Маш их адал явдал, тулаан, сэтгэл догдлуулсан мөчүүдтэй. Үүнийг гарцаагүй хамгийн шилдэг шинжлэх ухааны уран зөгнөлт анимэ бүтээлүүдийн нэг гэдэг.

10. 5 Centimeters Per Second (Макото Шинкай, 2007)

Дүрс, зураглал нь харах байдлаасаа хамгийн гайхалтай мэдрэмж төрүүлнэ. Хамгийн гол нь уг бүтээл дээр цаг хугацаа гэх зүйлийг хамгийн гол болгон авсан юм шиг санагдана.

9. Millennium Actress (Сатоши Кон, 2001)

Тэр хайртай залуугаа олох гэж залуугаас хөгшин хүртэл хэдэн арван дүрд хувирах болно. Тэр чигтээ Чиёоко гэх гол дүрийн бүсгүйн дурсамжаар хийх аялал. Та заавал үзээрэй.

8. Tokyo Godfathers (Сатоши Кон, 2003)

Эхний минутаасаа төгсгөл хүртлээ Сатоши Коны гэсэн гайхалтай хэв маягийг бүрэн дүүрэн харуулж чадсан бүтээл. Шинэ жил, зул сарын баяр ойртохоор л цаанаасаа үзмээр санагдана. Жинхэнэ метрополис хотын дүр төрхийг ч илтгэх мэт гайхалтай продакшн ажлыг гүйцэтгэж чадсан юм.

7. Wolf Children (Маморү Хосода, 2012)

Залуухан оюутан охин Хана нууцлаг залууд дурласан тухай гарч эхлэх романтик бүтээл. Гэвч тэр залуу нь хүн чоно байх ба Хана үүнийг огтхон ч асуудал гэж үзэхгүй. Гэхдээ энэ кино хүмүүсийг жинхэнэ уйлуулж, уярааж чаддаг бүтээл билээ. Алчуураа аваад, уйлахдаа бэлдэж дээ.

6. The Wind Rises (Хаяо Миязаки, 2013)

Энэ бол түүхэн сэдэвт анимэ бүтээл юм. 2014 оны Оскарт нэр дэвшиж байсныг ч та бүхэн санаж байгаа биз. Тайван амгалан суухдаа бүрхэг өдөр нэг гоё кино үзье гэж бодож байгаа бол энэ зөв сонголт болох болно.

5. Paprika (Сатоши Кон, 2006)

Зүүд мөрөөдлийн аймшигт аюул бол Сатошигийн дуртай сэдэв. “Perfect Blue” (1997) бол үүний нэг жишээ. Гэхдээ энэ анимэ зүүд, бодит бус байдал гэх ертөнц рүү нэг шат гүнзгий ахих болно.

4. Tekkonkinkreet (Майкл Ариас, 2006)

Америк гаралтай ч Японд амьдарч, ажилладаг уг кино бүтээлч Япон уламжлалт дүр төрх агаад барууны соёлыг нэгтгэсэн бүтээл хийдгээрээ алдартай. Түүний бүтээлд аварга том нүд, Диснэйн өнгө төрх байхгүй гэж хэлж болно. Өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг гаргаж ирсэн бүтээл юм.

3. Ghost in the Shell: Innocence (Маморү Оший, 2004)

Уг анимэ дээр хүн болоод машинуудын хоорондох хил хязгаар улам ойртож буй тухай харуулна. Энд оршихуйн тухай асуудлууд хөндөгдөж эхлэх ба аймшигт хэрэг үүсгэх роботууд ч олноор гарч ирнэ. Компьютер график гайхалтай сайн ашиглаж чадсан. Киборг мөрдөгчийн эцэс төгсгөлгүй мэт тэмцэл үүнд улам хурцаар мэдрэгдэх болно.

2. Metropolis (Ринтаро, 2001)

1949 онд Осамү Тэзүка 1927 онд гарч байсан Метрополис кинотой төстэй бүтээлийг хийж, Мичи гэх дүрийг бүтээсэн. 2001 онд харин тэрхүү манганаас сэдэвлэн уг бүтээлийг хийсэн юм. Манга мөн Фриц Лангийн бүтээл дээр нийгмийн ялгаатай байдлыг гол болгон харуулдаг. Харин анимэ дээр хүн төрөлхтөн ба машинууд гэсэн хоёр зүйлийн тухай голчлон өгүүлнэ.

1. Spirited Away (Хаяо Миязаки, 2001)

2003 оны Оскарын шагналт бүтээл. Хэдэн зуун өнгөрлөө ч хэзээ ч хуучрахгүй шилдэг анимэ. Бурхдын гайхалтай хүч, байгаль, хүн хоёрын харилцаа, үлгэрийн мэт ертөнц, зүүдний мэт аялал тэр чигтээ Хаяо Миязакигийн онцлох бүтээл. Байгаль эх гэх гол сэдвийг тэрбээр хөнддөг. “Nausicaa of the Valley of the Winds”, “Princess Mononoke” зэрэг бүтээлүүд дээр ч энэ нь гайхалтай туссан байдаг. Хэзээ ч, хэд ч үзсэн үл уйдах энэ гайхалтай бүтээлийг зүй ёсоор хамгийн шилдэгт тооцдог.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.