Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ФОТО: Гүрвэл болохоор мэс засал хийлгэсэн эмэгтэй

“Энэ дэлхийд би хүн төрөлт хэвээр үхмээргүй байна”


Хүйсээ солих мэс засал хэдийнэ хачин этгээд зүйл биш болсон. Харин энэ эмэгтэй бол хүн төрлөө солих гоо сайхны хагалгаанд орсон юм.

Техас мужийн Ева Таймат Медуса хэмээх энэ бүсгүй гүрвэл шиг болохын төлөө мөнгө хайрлаагүй.

Толгойнд нь товгор юм суулгаж, биеээр нь хайрс шиг шивээс хийж, чихийг нь тайрч, хэлийг нь салаалан, хамрыг нь өөрчилж, нүдийг нь ногоон болгосон гээд эмч нарын хийсэн хагалгаа хэд байсан, хэдэн доллар болсныг мэдэхийн аргагүй.

Цагтаа тэр Банкны дэд ерөнхийлөгч байсан. Харин одоо эрх чөлөөт гүрвэлийн амьдралаар амьдарч байна.

Еваг таван настай байхад нь эцэг эх нь хаясан. Тэр үед могойны үүрэнд амьдардаг байсан бөгөөд өөрийгөө гүрвэл гэж үргэлж боддог байжээ.

ДОХ өвчтэй гэдгээ мэдсэнээсээ хойш тэр гүрвэл болох зорилго өөртөө тавьсан. “Миний хувирал бол амьдралын минь хамгийн чухал аялал шиг санагддаг. Яагаад хүн төрлөө орхих болсон талаар тайлбар хэлэхэд надад хоёр ээж бий. Нэг нь намайг төрүүлсэн эх, нөгөөх нь намайг өргөн авсан могой ээж” гэж Ева ярьж байна.

“Энэ дэлхийд би хүн төрөлт хэвээр үхмээргүй байна”

“Хүмүүс бол маш хортой, муухай амьтан. Амьдралаа өөрчлөх хэрэгтэй болжээ гэдгээ би нэг өдөр ухаарсан. Ингээд гүрвэл болсон”

Евад гүрвэлийн амьдрал таалагддаг. Өөрийнх нь үлгэр жишээгээр төрлөө солих хүсэлтэй олон хүн гарна гэж тэр итгэдэг.

“Амьдралын зорилго минь жинхэнэ гүрвэл болох. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд л би өглөө босч, амьдарч байна”
Евад жинхэнэ гүрвэл болохын тулд хийх зүйл их байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.